Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сургалт боллоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Т.Гариймаа, М.Цэрэнбалжир, Б.Даваасүрэн, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Д.Хонгорзул нар  2016 9 дугаар сарын 8-ны өдөр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаар Хас банкны Улаанбаатар хот дахь тооцооны салбарын захирлуудад уулзалт, сургалт зохион байгууллаа.

Уулзалтын төгсгөлд банкны салбарынхан “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа цаг хугацаа хэмнэсэн, түргэн шуурхай, чирэгдэлгүй, санаанд нийцсэн шийдэл гаргаж эелдэг үйлчилдэг” хэмээн Эвлэрүүлэн зуучлагч нарт талархал илэрхийллээ. Ийнхүү энэ удаагийн уулзалт, сургалт амжилттай болж өндөрлөлөө.

1473309479_01

1473309442_02

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …