2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн хуралдаанаар тус холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батламжилж улмаар удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэнг тэргүүнээр сонгосон байна. Ингэснээр тус холбоо 2019 он хүртэл дараах бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар боллоо. Үүнд:
1. Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Н.Дуламсүрэн –Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
2. Удирдах зөвлөлийн гишүүн Р.Алтантуяа-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
3. Удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтантуул-Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
4. Удирдах зөвлөлийн гишүүн Х.Байгалмаа- Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
5. Удирдах зөвлөлийн гишүүн Т.Дэлгэрмаа- Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч
6. Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхжаргал – Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
7. Удирдах зөвлөлийн гишүүн О.Нарангэрэл – Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
8. Удирдах зөвлөлийн гишүүн О.Оюунгэрэл – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
9. Удирдах зөвлөлийн гишүүн Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч
Тус холбооны үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг бүх байгууллага болон Монголын хуульчдын холбоо, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх бусад салбар зөвлөл, тэдгээрийн гишүүдэд болон бидний төлөө саналаа өгсөн нийт шүүгч эмэгтэйчүүддээ баярласнаа илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Цаашид холбооны үндсэн зорилго болох шүүгч эмэгтэйчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажиллагаанд та бүхний санал хамгийн үнэтэй зүйл болохын учир санал сэтгэгдлээ харамгүй ирүүлж нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ
УДИРДАХ ЗӨВЛӨЛ