УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 6-11 градус, өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 3-8 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.