Б.Мөнхбаатарыг “Эрдэнэс Оюутолгой” компаний захирлаар томилжээ

251bbecb808c00df003bd116112a63a57720ff99
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн энэ сарын 6-ны өдрийн хурлын тогтоолоор “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Бэгзжавын Мөнхбаатарыг томилжээ.
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ий Ерөнхий Захирал Б.Мөнхбаатарын намтар 
1975 онд Улаанбаатар хотод  төрсөн.  ШУТИС-ийг хими технологичийн анги, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын анги, Хуульзүйн сургууль,  Зүүн Лондонгийн их сургууль тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын магистр.
Баянзүрх дүүргийн Засаг дарга, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын орлогч дарга, БСШУЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч дарга, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн дэд сайдаар тус тус ажиллаж байжээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …