Шударга байцгаая, эдийн засгийг хэн дампууруулсан бэ

86e15e3c050694aef22baaf04304ff9c

Монгол Улсын эдийн засаг ингэж хямрахад Ц.Элбэгдорж ихээхэн хувь нэмэр оруулсныг гаднынхан дэлгэх болж. Санаж байгаа бол Монгол Улс гадаад бодлогоо эрс өөрчилж, байнга төвийг сахих бодлоготой орон болсон билээ. Тэгвэл дэлхийн шинжээчдийн хэлснээр, төвийг сахих бодлого нь өнөө үед ач холбогдол багатай, эдийн засгийн хувьд маш үр өгөөжгүй бодлого аж. Дэлхийн II дайны үеэс олон улсад төвийг сахих бодлого ид моодонд орж, улс орнууд имй бодлоготой болж байсан бол өдгөө энэ бодлогоос татгалзах болжээ. Учир нь, төвийг сахих, тэр дундаа байнга төвийг сахих гэдэг нь Европын холбоо, НАТО, ШХАБ, АСЕАН гэх мэт бүс нутаг хийгээд олон улсын аль нэгэн холбоо, эвсэлд хамаарахгүй, нэгдэхгүй гэсэн үг бөгөөд ийм холбоонд нэгдэж холбооныхоо бусад гишүүн орнуудаар дэмжүүлж богино хугацаанд хурдан хөгжих боломжгүй болж байгаа юм. Нөгөө талаас төвийг сахих гэдэг нь тухайн улс орныг ямар ч идэвхгүй, ашиг сонирхолгүй ноомой нэгэн болгож хувиргаж байгаа юм. Бодьё л доо. Хэдэн хүүхдүүд /улс орнууд/ байлаа. Тэдэн дундаас нэг нь би юунд ч оролцохгүй, та нарын зөв, та нарын хийж буй ажилд би үзэл бодлоо илэрхийлж, хамтарч ажиллахгүй,  надад ашиг сонирхол, хүсэл тэмүүлэл гэж зүйл байхгүй хэмээвэл ямар байна. Доожоогүй байж болно гэхдээ ингэж өөрийгөө илт зарлах нь түүнд л муу. Ийм хүнтэй, ийм улстай хэн хамтарч, хэн ойртон дотносох вэ.  Ерөнхийдөө олон улсад одоо төвийг сахих бодлогыг доожоогүй бодлого хэмээн тодорхойлж, хамгийн муу бодлогуудын тоонд оруулжээ.

Төвийг сахих бодлого эдийн засагт ямар сөрөг үр дагавартай вэ

Дээр дурдсанчлан төвийг сахих бодлоготой болсноор тухайн улс орны олон улстай өрсөлдөх тэмцэнгүй, дайчин чанар алдагдана. Төвийг сахих бодлоготой болсноор Монгол Улс эдийн засгийн “дайн”-д шууд бууж өгч буйгаа зарлаж байгаа юм. Төвийг сахиж гадаад бодлогын хувьд ямар ч идэвхгүй нэгэн болж хувирснаар Монгол Улсын ашиг сонирхол, байр суурийг олон улс үл тоож эхлэв. Хөрш орнуудын хувьд ч энэ нь ажиглагдсан бөгөөд тэртээ тэргүй юу ч хийсэн Монгол Улс эсэргүүцэхгүй, үгээ хэлэхгүй, оролцохгүй, өөрийн гэсэн амбиц гаргахгүй учраас хоёр хөршдөө бүс нутаг болон олон улсын үйл хэрэгт ихээхэн жийгдэж эхлэв.

Эдийн засгийг хямруулахад дотооддоо юу хийв

Монгол Улс өнгөрсөн зун 100 жилд ганц тохиох үйл явдал хэмээн АСЕМ-ыг амжилттай зохион байгуулсан. Харин байдгаа барсан энэ уулзалтын дараа нэр бүхий УИХ-ын гишүүд “АСЕМ-ын уулзалт зөвхөн Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн хоёрыг л алдаршуулах үйл явдал боллоо. Тэд УИХ-ын гишүүд болон  бусад албаны хүмүүстэй гаднын зочид төлөөлөгч, удирдагч нарыг уулзуулах боломж олгосонгүй. Тэгсэн бол өдийд Монгол Улс олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, АСЕМ-ын ач тус гарах байлаа. Даан ч бүх нэр хүндийг зөвхөн өөртөө авах гэлээ” гэх утгатай зүйл ярьцгааж байв. Үүгээрээ Ц.Элбэгдорж  асар их хөрөнгө зарсан АСЕМ-ыг зөвхөн өөртөө өмчилж, өөрийгөө алдаршуулж олон улсад гарах замаа зассан гэнэ. Улс орныг хямралд хөтөлсөн төвийг сахих бодлого гэгч нь Ц.Элбэгдоржийн олон улсад өөрийгөө алдаршуулах, цаашлаад тэнд очиж ажиллаж хүсэл сонирхлоос үүдэлтэй төлөвлөгөө гэдэг. Үнэхээр тийм бол төвийг сахих бодлого гэгч нь нэг хүнийг олон улсад албан тушаалд очуулахын тулд санаачилсан, улс үндэстэнд хортойг нь үл тоосон ажил байж. Эцэст нь, Н.Алтанхуяг Ерөнхий сайд асны хэлснээр Монгол Улс эдийн засгийн хямралд ороход шударга ёсны хямрал шууд нөлөөлсөн юм. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа учир мэдэх хүмүүсийн ярьдгаар Ч.Сайханбилэг хэмээх “утсан хүүхэлдэй”-г Ерөнхий сайдаар тавьж эдийн засгийг жинхэнэ утгаар нь “самарсан”. Анх түүнийг Ерөнхий сайдаар томилогдож байх үеэс л дээд эзнийхээ тушаалаар “Оюу Толгой”, “Таван Толгой”-г хөдөлгөж, ашгаа олчихоод явах хоноцын сэтгэлгээгээр ажиллахыг нь эх сурвалжууд бичиж байв. Энэ нь ч ёсоор болж, дээрээ хамгаалалттай, дэргэдээ түшигтэй гэсэн шиг Дубайд очиж дур мэдэн “Оюу Толгой”-н гэрээг өөрчилж, Монгол Улсын 2023 оноос хүртэх байсан ашгийг 2037 он хүртэл хойшлуулсан. Мөн ингэж гэрээг шинэчлэхдээ өмнө нь хийсэн алдаа дутагдал, шамшигдуулалт зэргийг бүгдийг нь шинэ гэрээгээр хааж, С.Баярцогтын нарын хийсэн үйлдлүүдийг гэм зэмгүй болгож өөрчилсөн юм. Ч.Сайханбилэгийн хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүрээний хүн гэгддэг бөгөөд тус хүрээнийхнийг Дубайн гэрээ, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь болон гаднаас авсан нилээд хэдэн бонд, өр зээл, буцалтгүй тусламжийн ард байгаа гэдэг. Тэгэхээр улс орныг өрийн хямрал, төсвийн алдагдалд унагаж, валютын ханшийг тэнгэрт хадааж, ард түмнийг “хэвтэрт оруулсан” энэ бүх лай ланчгийг бий болгосон хүн нь арай  “Шударга бусын хонгилын эзэн” Ц.Элбэгдорж биш юм биз.

Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдэл

 

Нинж

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …