Өнөөдрийн өрнийн зурхай

14349205_1747082705559809_887113723_n

ХОНЬ (3/21-4/19)

Гайхалтай сайхан өдөр. Таны идэвх, санаачлага тань гэр бүлийн тохь тух, сайн сайхныг бэхжүүлэх нөхцөл болж өгнө. Эрүүл мэндээ бэхжүүлж, хувийн асуудлуудаа шийдвэрлэ. Чанга хатуу сорилт тулгарч байна. Санаснаа гүйцэлдүүлэх, шинэ ажил эхлэхэд тохиромжтой. Таны эрч xүч эргэн тойрныхонд тань эерэгээр нөлөөлнө. Зорилго руугаа зоригтой алх. Удахгүй албан тушаал ахина. Гэхдээ чадахгүй ажил, туршилтаас зайлсхийж шалгарсан аргаараа л урагшил. Сарын төгсгөлд ихэнх зүйлийг анхны оролдлогоороо бүтээж чадахгүй. Эрч хүч буурна. Идэвхтэй ажиллаад ядрахаас өөр ямар ч үp дүнд хүрэхгүй. Удаан хүлээсэн зүйлийн тань хариу гарна. Хүүхдэдээ анхаарал тавь. Тэд таны хүчийг сэргээж өгнө.

ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр сургалт дамжаанд бүртгүүлэхэд таатай. Шинэ зүйл сурч мэдэхэд нас хамаагүй, энэ нь таны оюуныг хурцалж, мэдрэмжийг сайжруулна. Оддын таатай байрлалаас үзэхэд та сурч мэдэх, боловсрох хүсэл эрмэлзлээр дүүрэн байна. Шинэ мэдлэг мэргэжлийн ур чадвараа сайн ашигла. Хурал, зөвлөгөөнд оролцсон хүмүүс мэдлэгээ ашиглаж чадна. Олон хүнтэй ярьж санал солилцох нь танд таалагддаг, үүндээ сэтгэл хангалуун байдаг.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хурц ухаан, авхаалжтай сэргэлэн зан тань таныг хүмүүст нээж өгч, сайхан харьцааг бий болгоно. Од гаригийн ивээлээр та эрч хүчтэй, сексийн чадамж өндөр байна. Танд мэдрэгдэж буй энэ багтаж ядсан их эрч хүч дэлхийг эргүүлж чадна гэдэгтээ итгэх итгэлийг өгнө. Тиймээс та өнөөдөр юу ч хийхэд бэлэн, урам зоригтой байх бололтой. Гэхдээ од эрхэс таныг төлөв даруу, хүлээцтэй байхыг зөвлөж байна.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   
Энэ өдөр танд дур булаам чанар, мэдрэмтгий занг авчирна. Энэ байрлал сарын сүүл хүртэл үргэлжлэх тул энэ үед та гэрээ сэлбэж засах, дизайнаа өөрчлөх, гэрээсээ ажиллах зэрэгт таатай. Түнш, хамтрагчтайгаа цагийг зугаатай өнгөрөө. Ажлаар хотоос гадуур гарна. Хэрвээ та урлагийн салбарт ажилладаг бол хэн нэгэнд ажлаа тайлагнана. Мөн олон нийтээс таашаалын үг сонсоно. Энэ өдөр хувиа хичээхээс болгоомжил. Хэн нэгэн ахмад хүнтэй таарах ба танд үнэтэй зөвлөгөө өгнө.

АРСЛАН (7/23-8/22)   
Хувирамтгай уур амьсгал өнөөдөр зонхилох бөгөөд танд тэвчээргүй, түргэн занг өгнө. Уурлаж уцаарлаж байдаг хүмүүс энэ зангаа оргилон буцлахаас хязгаарлан хичээх хэрэгтэй. Үгүй бол ямар нэгэн гай авчирч мэдэх юм. Боломжтой осол гэмтлээс хамгаалахын тулд тайван байх хэрэгтэй. Гэр болон ажлын хэрэгт тань хөндлөнгөөс оролцох анхаарал сарниулах зүйл гарч ирэх байх. Тиймээс та удирдлагууд, хамтран амьдрагчтайгаа зохицохын тулд уян хатан, мэргэн ухаантай байх хэрэгтэй. Маргааш юмуу эсвэл ойрдоо гэрээсээ хол газар аялахгүй байсан нь ухаалаг хэрэг болох байх.

ОХИН (8/23-9/22)
Гэр бүлийн халуун дулаан харилцаа, хурим найр, хүүхэд олоход тааламжтай өдөр. Ертөнцийг өөрчлөх гэсэн хүсэл, түүнчлэн биеэ барих чадваргүй байдал эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй эргэн тойрны хүмүүсийн дургүйг хүргэх болно гэдгийг сана. Ялангуяа таны ийм байдал хөршүүдэд тань тийм ч тааламжтай санагдахгүй бололтой. Өөрчлөлт хийх гэсэн хүсэл тань таныг шинэ аялалд хөтлөх юм уу эсвэл сонирхол татсан хүнтэй танилцахад хүргэж мэдэх юм.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   
Аялан явах хүсэл тань таныг сайн найзаа олох аялал руу шавдуулна. Хэрвээ танд хүмүүстэй нүүр тулан уулзах цаг гарахгүй бол интернетээр хэн нэгэнтэй холбогд. Ичимхий болон романтик байдлыг илтгэж чаддаггүй хүмүүс гүнзгий сэтгэгдлээ илэрхийлэхийн тулд цэцэг шоколад ашиглах хэрэгтэй. Фитнес болон бүжгийн клубт явах нь таны биеийг галбиржуулан, шинэчлэлийг өгнө. Та маш төвөгтэй зүйлд цаг гаргах үед та илүү зүтгэлтэй тэвчээртэй болж буйгаа мэдэрнэ.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   
Сэтгэл хөдлөм өдөр. Өмнө нь хэзээ ч ийм сонирхолтой өдөр таны амьдралд байгаагүй бөгөөд өнөөдөр маш сонирхолтой өдөр байх болно. Хэрэв ах эгч тань таны хүсч байсан ажлыг танд санал болговол тэдний энэ хичээл зүтгэлийг бүү хоосон зүйл мэт болго. Ид шидийн зүйл болох болно. Өнөөдөр та өөрийн сахиусан тэнгэртэй уулзан өөрийн хүсч буй зүйлийг асуух болно. Гэхдээ өөрийн. хүслээ яг тодорхойлох хэрэггүй. Та өөрийн мэргэжлээ сайжрахын тулд суралцах шийдвэр ч гаргаж магад.

НУМ (11/22-12/21)
Энэ өдөр бүхнийг нэг өдөр шийдвэрлэх гэж хичээсний хэрэггүй. Хэрвээ та бүх хөрөнгөө хэн нэгэн хүнд даатгах гэж байгаа бол хожмын өдөр байдал өөрчлөгдөж магадгүйг харгалзан үзээд гэрээ хийх нь зөв. Та эргэлзэж байгаа бүхий л асуудлаараа бусдаас зөвлөгөө аваарай.

МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр идэвхтэй, хичээнгүй байх хэрэгтэй. Үгүй бол хурц зан чинь хамаг төлөвлөгөөг чинь нурааж болзошгүй. Мөнгө, санхүүгийн ажил хэрэгтэй холбоотой боломж завшаан гарч танд орлого олох шинэ арга замыг зааж өгч магад. Таны ажил үүргийн биелүүлэлт, эсвэл санаа бодлыг чинь үймүүлэх гэсэн хүмүүстэй өнгөн дээрээ санал нэг байгаа дүр үзүүлж харьц. Өөр өөр үзэл бодолтой хоёр хамтран ажиллагсдынхаа дунд зуучилж гүйх нь хүчин зүтгэл, энергийн гарз болох болно. Зөвхөн цаг хугацаа л тэдний одоогийн асуудлыг шийдэж өгч магад.

ХУМХ (1/20-2/18)
Энэ өдөр ихээхэн урам зоригтой, өөртөө итгэлтэй байх бололтой. Энэ нь таны олон нийтэдтэй харьцах, багаар ажиллахад тустай. Хэрэв танд цаг гарвал гоо сайхандаа анхаарч, саунд суух, массаж хийлгэх, гоо сайхны газарт орох зэргийг амжуулаарай. Та хоол хүнсэндээ анхаарч сайтар амарч алжаалаа тайлах хэрэгтэй. Таны аз жаргалтай байх гол үндэс бол сайхан харагдах юм. Таны хайр сэтгэлийн хувьд таатай байдал үүснэ. Тиймээс та хайртай хүнтэйгээ аль болох цагийг сайхан өнгөрүүлэхийг хичээгээрэй.

ЗАГАС (2/19-3/20)
Боломжит өдөр. Ажилд орох тал дээр хэт их бардамнах хэрэггүй. Энэ хорвоо та хэнийг мэддэг, хэнийг мэддэггүй вэ гэдэг дээр тулгуурладаг. Энэ нь таныг бусдад туслаад, эргүүлээд хариу авч чаддаг томоохон хэмжээний танилын хүрээтэй болох хэрэгтэй гэсэн далд утгыг агуулж байгаа юм. Харин өөрийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол хамгийн эхлээд мэргэжлийн хэмжээнд цахим хуудастай болох хэрэгтэй. Тэгж байж олон мянган хэрэглэгчдийг татаж чадна. Оюуны хөдөлмөр эрхэлж, мэдлэгээ сайжруулах нь амьдралдаа нэн тэргүүнд тавих зүйлсийн нэг яахын аргагүй мөн.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …