Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банк хооронд “Шүүхийн сургалтын чадавхыг хөгжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийг хэрэгжүүлэх санамж бичгийг 2015 оны 12 дугаар сард байгуулсан билээ.

1473917404_02

Төслийн үйл ажиллагааг эхлүүлж, эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр шүүгчдэд явуулах сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын санхүүгийн секторын мэргэжилтэн Аёонг Ким, төслийн олон улсын зөвлөх Карлос Эскудеро нарыг  9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одонгэрэл, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун болон бусад албаны хүмүүс байлцав.

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

Уулзалтаар эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр шүүгчдэд зориулан зохион байгуулах сургалтын сэдэв, агуулгыг тодорхойлох талаар хэлэлцлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэлэхдээ “Эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр шүүгчдийг сургах цогц арга хэмжээ хэрэгжүүлж эхлэж байгаа нь шүүхийн сургалтын практикт шинэ тутам ажил болж байна. Төслийн хүрээнд сургалтын хөтөлбөр, гарын авлагатай болж, түүнийг хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлтгэх асуудлыг цогцоор нь авч үзэж байгаа нь сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой”-г онцлов.

Тэрээр, сургалтын сэдвийн хувьд нэгдүгээрт, Эдийн засаг, шүүхийн эдийн засгийн шинжилгээтэй холбоотой салбар дундын мэдлэг олгох, хоёрдугаарт, шинэ Эрүүгийн хууль(2015)-д заасан эдийн засгийн гэмт хэргийн төрлүүд, тэдгээрийг хянан шийдвэрлэж буй олон улсын туршлагын талаар мэдлэг эзэмшүүлэх, гуравдугаарт, Монгол Улс дахь эдийн засгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн практик, онцлох кейсийг авч үзэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дахин уулзаж сургалтын сэдэв, агуулгыг хэлэлцэхээр тохирлоо.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …