Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 16. Сугар гараг. Шувуун хушуут одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.
Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.