Засаг дарга Л.Батдэлгэрээс 27 дугаар хорооныхон “салах”-ыг хүсч байна

bat

Ажил хийж чадахгүй ч авлига, албан тушаалд шунагч амбицтай “дарганцар”-ууд манайд борооны дараах мөөг шиг олон болжээ. Албан тушаал, эрх мэдлийг өөрийгөө хөрөнгөжүүлэх эд хэрэгсэл болгогч тэдгээр дарга нарын балаг дуусахгүй. Өдгөө балагт дарга нарын ажилласан нэгжүүд “батгана суусан газар өттэй” мэт баларч, сан хөмрөг нь идэгдэх болжээ.

Ийм нэгэн дарга хэмээх цолыг хорооныхоо иргэдээсээ аль хэдийнэ авчихаад буй Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг дарга Л.Батдэлгэр гэгч орон нутгийн сонгуулиар дүүрэгтээ дахиад нэр дэвшиж, төр түмнээ доромжилж явна. Ингэж хэлэхийн учир алхам тутамдаа балагтаж, хороонд төсөвлөгдсөн хөрөнгөнөөс хувьдаа завшиж явсан гэдгийг дүүргийнх нь иргэд дээр дооргүй хэлж ярьдаг ч авсан арга хэмжээ нэгээхэн ч байхгүй аж. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хорооны Засаг даргаар ажиллахдаа Л.Батдэлгэр гудамж төслийн 63 сая төгрөгөөс эхлээд цөөнгүй идэж уусан асуудалд холбогджээ.

Бас болоогүй, өөрийнхөө дор танил тал хамаатан саднаа ажиллуулж, өөр нам болон үзэл бодол нэг биш хүмүүсийг унагах ажлыг хийсэн байна. Түүний бохир үйл ажиллагаа болон хорооны ИНХ-ын дарга Ц.Дулмааг хэрхэн “дарамталж” буй асуудлууд хэвлэлээр олон удаа гарсан ч Ардчилсан намын ах нарын дор харин ч нэг дураараа дургижээ. ИНХ-ын дарга Ц.Дулмааг “албан тушаалаа өг” хэмээн дарамталж, хүнээр зодуулж, санаачилсан, хэрэгжүүлсэн ажлыг нь унтрааж, албан тушаал ширээ сандалыг нь өөр хүнд түрээслүүлж, сонгогдсон албан тушаалынх нь цалинг бүтэн жил өгөхгүй “зовоожээ”.

Үүнийг зовоолт гэхээсээ илүү “тамлалт” гэлтэй. Учир нь, түүний албан тушаалд Л.Батдэлгэр өөрийн хүнийг ажиллах ёстой гэж үзсэнээс тэр аж. Энэ мэтчилэн бусдыг хяхан хавчигч Л.Батдэлгэрээс одоо л нэг салах боллоо хэмээн хорооны ахмадууд ярьж, бусдад уламжилж өгөхийг хүсэв. Олны үг ортой, ахмадын үг артай гэдэг дээ. Ийн хороондоо нэр нүүргүй болсон Л.Батдэлгэр ямар аргаар сонгогдоно гэж бодсон юм бол дахин нэрээ дэвшүүлжээ.

Үүнд нь ахмадууд голдоо ортол бухимдаж, “энэ хүнээс салгаж өгөх хууль дүрэм Монгол Улсад байдаггүй юм байх даа” хэмээцгээж байна. Ухаандаа мань хүнийг идэж уусан асуудлаар нь шалгаад “аваад яваасай” гэх амьдын ганц хүсэлтэй болж. Аливаа ажил хийе, хороондоо тустай зүйл санаачилья гэхээр үргэлж хойш сууж бусдыгаа унтрааж байдаг мань нөхөр хөрөнгө төсөвлөгдөж хийгдээд эхэлсэн ажилд тун харам загнаж, ажилчдын хоолыг хорооныхоо иргэдээр хийлгэж өгөх гэх мэтээр хэмнэдгээрээ нэлээд алдаршжээ. Мэдээж харамлаж хийсэн ажил ямар олиг байхав нүд хуурсан чанаргүй ажлууд л байдаг аж.

Түүнчлэн төсөвт ажлын тайлангаа огт тайлагдаггүй, тийм зүйл мэдэх ч үгүй гэгдэх мань дарга Нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн 27 дугаар Хорооны Засаг даргаар өнгөрсөн дөрвөн жил хэрхэн ажилласныг энэ сонгуулийн өмнө л шалгаж тогтоох ёстой баймаар.

Төгс

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …