Цахим ертөнцөд эрх чөлөөгөө эдлэгчдэд зориулсан хуультай болох цаг нь болсон

Иргэн бүр цагдаа зантай болж. Нэг хүн гудамж талбайд буруу зүйл хийж байгааг хэлж ойлгуулах чадваргүй мөртлөө гар утсаараа дүрс, бичлэг хийж олон нийтийн сүлжээнд дураараа тавьж орхино. Ингээд ямар нэгэн байдлаар алдаа гаргасан иргэн цахим ертөнцийн “од” болоод ажил, сурггууль, гээд хамт олондоо нүүр хийх газаргүй болно. Зарим хүний хийсэн санаандгүй бичлэгнээс болоод гэр бүл салах тохиолдол ч байсан. Нэг ийм дүрсэнд орсон бол нэг бол галзуу мэтээр жүжиглэх, нэг бол таг алга болохоос өөр замгүй. Ядахдаа тухайн бичлэг нь хэсэг хугацааны дараа дахин гарч ирнэ. Сэтгэл зүйн асар их дарамтанд оруулж байгаа хэрэг. Нүүр хийх газаргүй болсон хүн нэг хэсэг л амьдрах сонирходлгүй болно ялангуяа өсвөр насныханд маш эмзэг тусна.

17062014-1403000032-1776718309-bthkfjug

Нэгэн жишээ дурдая: Фэйсбүүкийн бичлэгээс болж салсан гэр бүлийн тухай. Эхнэр нь бие давхар болж машинд суух болгондоо дотор нь муухайран улмаар бөөлждөг байж. Тиймээс ихэнхдээ алхдаг. Нэг өдөр ажлаа тараад нэгэн зочид буудлын урдуур тайван алхаж явтал гэнэт дотор нь муухайрч бөөлжиж гэнэ. Явган хүний зам дээр бөөлжихөөс эмээж бутруу орон бөөлжиж гэнэ. Гэтэл тухайн хавьд явж байсан залуу туслахаар очиж. Түүний нурууг даран бөөлжүүлээд алчуур гарган амыг нь арчиж гэнэ. Ингээд эмэгтэй талархлаа гээд яагаад бөөлжсөн тухайгаа ярин жирэмсэн гэдгээ хэлэхэд залуу гэдсийг нь дарж үзээд аз жаргал хүсээд хэсэг ярилцаж байгаад дотор нь муухайрахаа болиод хоёр тийшээ явжээ. Харин энэ байдлыг хөндлөнгийн нэгэн хүн зургыг нь цувралаар дарж “архи ууж шоудаж хоносоны маргааш ч эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй, хамт уусан архиа гартал хадамжлах нь зүйтэй” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

5416

Энэ цуврал зураг нь нэлээд газар авч нөхөрт нь хүрч буруугаар ойлгосоноор тухайн гэр бүл салж, хүүхэд нь өнчирч, тухайн жирэмсэн эмэгтэй төрөн төртлөө цахим дарамтанд байж, ээж аав нь бухимдаж “шоудаж” олдсон хүүхэд мэтээр охиноо зэмлэх болж. Улмаар ганц бие ээж төрөхөд нь найз нөхөд, эцэг эх, хуучин найз залуу нь энэ бүхнийг нь үл ойлгон түүнийг дарамтлахаас гадна хүүхдэд нь дарамт үзүүлдэг байв. Улмаар хүүхэд нь нэг нас хүрэхэд цагдаагийн байгууллагад хандан эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж, тухайн цахим ертөнцөд дур мэдэн зургийг нь нийтэлсэн этгээдэд хариуцлагын шийтгэл ноогдуулжээ.

18-1

Энэ бол болсон явдал, үүнээс үүдэн шат бүртээ хариуцлага тооцож байгаа ч гэсэн хэрав манай улсал ийм хэрэг мэдүүлсэн бол хэрэн шийдвэрлэх байсан бол. Манайд цахим халдлага, гэмт хэрэг, хэрээс хэтэрсэн бүдүүлэг, хүний эрхэнд халдсан, учрыг үл ойлгоод буруу тайлбар хийсний төлөө ямар шийтгэл ноогдуулдаг вэ. Эзэнгүй талдаа хэдэн анхан шатны хэрэглэгчид цахим ертөнцийн амтан орон тал тал тийшээ харсан болгондоо дүгнэлт хийж, буруу зөрүү тайлбар хийж мэдэмхийрдэг.

4433600afb1177b1big

Үүнийг цэгцлэх шинэ арга ажиллагаа, хяналтын тогтолцоог боловмруулж харъяалагдах алба, газарт нь зааварчилгаа өгмөөр юм. Мэдээж бид галны олон жил хэрэглээд сайн муу нь шигшүигдсэн тогтолцоог хуулдаг шигээ сайхан хуулаад “шийтгэлтэй” болгомоор юм. Цахим ертөнцөд эрх чөлөөгөө хэтрүүлэн хэрэглэгдэд зориулсан хуультай болох цаг нь иржээ.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …