Таримал цэцгийг хэрхэн хурдан ургуулах вэ

Таримал цэцгийн хурдан ургуулах уусмалыг гэртээ бэлдэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

Та нэг ширхэг лимоныг 25 минут усанд буцалга.

Алхам №2

Дараа нь лимонтой усаа хөрсөний дараа шүршигчтэй саванд хийгээд цэцэг рүүгээ цацаарай. Нэг долоо хоногийн дараа цэцэг тань гайхалтай ургах болно.

Алхам №3

Кофе мөн цэцэг ургуулдаг байна. Та энэхүү аргыг гурван өдөрт нэг удаа туршиж үзээрэй.

Алхам №4

Бага зэргийн сүүн дээр алимны цуу хийгээд цэцэгнийхээ навчийг арчаарай. Өнгийг нь сэргээх болно. Мөн ургалтад нь эерэгээр нөлөөлөх болно.

Алхам №5

Дууссан аяга угаагчийн саванд цэвэр ус хийгээд цэцэг рүүгээ бага зэрэг хийгээрэй. Энэ арга элдэв шавьж, бактерийг устгаж, ургалтад сайнаар нөлөөлнө.

Алхам №6

Бага зэрэг усан дээр зөгийн бал болон алимны цуу хийгээд сайтар хутга. Дараа нь цэцэг рүүгээ хийгээрэй. Энэ арга хэдхэн өдрийн дараа цэцгийг тань ургуулах болно.

Эх сурвалж:Shuud.mn

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …