Эр хүний хайрыг үгүй хийдэг эмэгтэйчүүдийн 3 том алдаа

1475133144_m

Харилцаанд харилцан бие биенийхээ хариуцлагыг сайн мэдэж байх чухал. Хосууд бие биедээ тунирхан муудалцаж салж хагацах нь элбэг тохиолддог. Тэгвэл эмэгтэйчүүд эрчүүдийн хайрыг үгүй хийдэг 3 том шалтгаан байдаг гэнэ шүү. Энэ гурван үйлдлийг гаргадаг бол эртхэн шиг засаад аваарай. Эр хүн гэдэг хад чулуу биш болохоор адилхан л шархалж эмзэглэдэг юм шүү.
1. Хашгичиж ярих.
Маргаан ч бай, хэрүүл бай. Хэн ч хашгичиж байгаа хүнтэй ярилцаж эвээ олохыг хүсэхгүй. Бачуурч байгаа уурандаа хашгираад ярихад сэтгэл тайвшраад сайхан болдог л доо. Гэхдээ энэ удаад лав биш шүү.
2. Шүүмжлэл. Бүхнийг мэдэх юм шиг шүүмжлэх нь утгагүй явдал.
Таны сонгосон эр хүн бол жаахан хүү биш, том болсон эр хүн. Ер нь эр хүнд гоншигнох, шүүмжлэх, зааж заавардах, үглэх хэзээ ч таалагдаж байгаагүй. Түүнийг байгаагаар нь хайрлаж чадахгүй бол цаашдаа яах юм? Та түүнийг хайрлах гэж хамт байгаа болохоос өөрчлөх гэж биш шүү.
3. Эрхэндээ байлгаж хянах.
Цаг тутамд хянаж цагдах үйлдэл чинь түүнээс улам холдуулна. Эр хүнийг хайрлая гэвэл амьсгалах агаар, эрх чөлөөг нь олгох хэрэгтэй. Хаана, хэнтэй явсан, юу хийсэн бла бла… Түүнийг ч залхаагаад өөрийгөө ч зовоогоод. Хянаж цагдах нь эрчүүдийн худал ярих эхлэл нь болдог гэдгийг та сайн ойлгоорой. За ийм л байна. Харахад гуравхан зөвлөгөө болохоор амархан байгаа биз? Гэхдээ эмэгтэй хүний цаанаасаа гараад ирдэг зан бол эд нар учраас л анхааруулаад байгаа хэрэг.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …