Тачаангүй, хүчирхэг, аз жаргалтай хүмүүсийг эрж хай…
Тэд яг одод шиг байдаг. Толгойгоо өндийлгөхөөс нааш олж харахгүй. Өөрийнхөө хүнийг эрж хай. Тэдэнд бас аймаар байдаг, бас өвддөг. Тэд ч гэсэн хар өдрүүдийг туулдаг, алддаг, уналтанд ордог. Гэхдээ тэд айдас дундуураа урагшлахад бэлэн байдаг, юмсын үйл явцад нөлөөлдөг, амьдралын хэмнэлийг тодорхойлдог. Тэд ямар нэг юмаараа бусдаас илүү, бас ямар нэг юмаараа бусдаас дутуу. Гэхдээ тэд бусдад атаархдаггүй, бас гомдоллодоггүй. Тэд хувь тавилангийн бэлгийг хүлээж авахдаа талархдаг, бас аз тэднийг ивээх үед өөрсдийгөө хайрладаг.
Үнэнч, шудрага хүмүүсийг эрж хай.
Тэд өөрсдийн уур хилэн, нулимсаа хуурамч баг, худлаа инээмсэглэлийн ард нуудаггүй. Тэд бодож байгаагаа л ярьдаг. Заримдаа тэр нь таагүй, заримдаа бүр зүрхэнд ортол эвгүй ч, шудрага байдаг. Тэд муу санасандаа биш, хайрласандаа тэгдэг.
Чин сэтгэлээсээ инээдэг, чанга эрх чөлөөтэй хэмнэлтэй халдвартай инээдэг хүмүүсийг эрж хай.
Мөнх хайрлаж чадах хүмүүсийг эрж хай.
Таны хайрыг хүлээдэг, хайрыг чинь даах хүмүүсийг эрж хай.
Хамтдаа байхдаа хоёр нуур нэгдэж далай болох мэт хүмүүсийг эрж хай.
Дотор нь амьдрал буцалж байгаа хүмүүсийг эрж хай.
Хурц тод араншинтай, инээд хөөр цацруулсан, үрчлээтэй царайтай хүмүүсийг эрж хай.
Цэцэрлэгт хүрээлэн, тайз дэлгэцээс эрж хай.
Тэд ямар нэг хэмжээгээр хүүхдүүд байдаг, энэ амьдралын сайн сайханд итгэж амьдардаг. Мэдээж тэд бүхнийг хардаг. Харыг ч, цагааныг ч. Гэхдээ л шар, улаан, цэнхэрийг төлөө амьдардаг… Тэднийг эрж хай. Үүний тулд толгойгоо өндийлгөх л хэрэгтэй..
Эрнесто Бонивур