Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

14341574_1747082922226454_1116652394_n

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 3. Даваа гараг. Гал бич жилийн намрын адаг нохой сарын шинийн 2. Сумъяа гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр.

Өдрийн наран 7 цаг 04 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …