Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн 10-р сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэхүү өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ. Энэ жил 4 дэх удаагаа зохиогдож буй маркетеруудын өдрийн хүрээнд 10сарын 21-ний өдөр “Монгол Маркетеруудын Дөрөвдүгээр Чуулган”, “Реклам залгигчдын шөнө”, “Marketer’s Party” зэрэг цогц арга хэмжээ тус тус болно.
Арга хэмжээнд бизнесийн байгууллагын эзэд, гүйцэтгэх захирлууд, маркетингийн албаны дарга нар, маркетингийн мэргэжилтнүүд, төрийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, мэргэжилтнүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын захирал, маркетингийн албаны дарга нар, орон нутгийн бизнес эрхлэгчид, маркетерууд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг Та 8808-6030 утсаар авч болох юм байна.