Тухайн асуудалд аймгийн прокурорын газраас судалгаа хийхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 415 дугаар ангид ял эдэлж байгаа 134 ялтны 950.539.617 төгрөгийн хохирол, 24 ялтны 3.617.189 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, Хорих 403 дугаар ангийн 32 ялтны 184.221.566 төгрөгийн, Хорих 417 дугаар ангийн 33 ялтны 939.065.262 төгрөгийн, нийт дээрхи 3 хорих ангийн 2.077.440.634 төгрөгний төлбөртэй нэр бүхий 223 ялтны хохирлыг төлүүлэх ажиллагаа Шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдээгүйн улмаас гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байгааг тогтоож Монгол Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд албан бичиг холбогдох судалгааны хамт хүргүүлж, хариу авчээ.
Дээрхи ажил нь бодит үр дүнгээ өгч, нийт харьяалах Шүүхүүдээс гүйцэтгэх хуудас бичиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт хүргүүлж эхэлсэн нь тус прокурор газраас санаачилан хийсэн томоохон ажил болжээ.
prokuror.mn