Гэрийн энергийг сайжруулах аргууд

5ti7sp80udfl5degn3gmd57st8

– Лаа асаах

Гэртээ лаа асаах нь маш сайн. Галын дөлийн ариутгах чадвар юутай ч зүйрлэшгүй. Иймд сайхан оройг олон лааны гэрэлд өнгөрөөх, эсвэл тогтмол гэртээ лаа асааж сурах нь сөрөг энергиэс хамгаалах сайн хамгаалалт болдог. Сөрөг энерги галын дөлөөс байнга зугтдаг.

– Байгалийн үнэртэн хэрэглэх

Гэртээ аль болох байгалийн үнэртэн хэрэглэж, сайхан үнэртэй байлгах. Төрөл бүрийн эфирийн тос, ургамлын гаралтай үнэртэнг хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь гэрийн аураг сэргээж, сэтгэл сэргээж, сэтгэл санаа сайхан байхад нөлөөлдөг. Мөн ийм үнэртэй орчинд толгой сэргэлэн, шийдвэр гаргахад амархан байдаг. Гол нь өөртөө тааламжтай үнэрийг олох ёстой.

– Шалаа угаах

Ургамлын хандтай усаар шалаа угаах маш сайн байдаг. Гэрт сайн энерги бий болгоход жишээ нь хус, арц, ганга зэрэг сайхан үнэртэй ургамал, модны хандыг ашиглаж болно. Ядаж жилд нэг удаа өөрийн гараараа мөлхөж шалаа угаах нь гэрийн аураг өргөж өгдөг. Мөн шал угаах усандаа эфирийн тос зэрэг сайхан үнэр нь удаан хадгалагддаг байгалийн гаралтай бодис, мөн ямар улирал байгаагаас шалтгаалан өөрийн сэтгэлдээ тааруулж таалагддаг ургамал, жимснийхээ хандыг ашиглаж сайхан үнэр гаргаж болно.

– Чийгтэй цэвэрлэгээ

Аль болох чийгтэй цэвэрлэгээ орон гэртээ хийж, тоос шорооноосоо хурдан салж байх хэрэгтэй. Ялангуяа орны доод тал, шкафны доогуур, булангууд гээд тоос шороо ихээхэн хуримтлагддаг хэсгүүдийг тогтмол цэвэрлэж байхнь гэрийн энергийг эерэг байхад тусладаг. Гэрийнхээ аль ч цоргоноос ус дуслах, гоожихыг даруй зогсоох хэрэгтэй. Энэ нь гэрт байгаа эрүүл мэнд, мөнгө төгрөгөөс эхлээд сайн сайхан бүхнийг урсган авч оддог гэсэндомтой. Иймд гэрийнхээ сантехникийг бүрэн бүтэн байлгаж, бие зассаны дараа суултуурын тагийг хааж бай.

– Нэвт салхилуулах

Жилийн аль ч улиралд, ямар ч цаг агаартай байсан, өдөрт ядаж нэг удаа гэрээ нэвт салхилуулж агаарын урсгалыг сольж, муу агаарыг гаргаж шинэ агаар оруулж сэлгэж байх хэрэгтэй. Энэ нь муу энергийг гарган, шинэ сайн энерги оруулж ирдэг.

– Хонх болон салхин хонх

Гэрийнхээ үүдэн хавьцаа дуугардаг хонх юм уу, агаараар хөглөгдөн дуу гаргадаг салхин хонх өлгөх хэрэгтэй. Хонхны дуу нь сүнс сүг, элдэв хий үзэгдлийг дайжуулж, орон зайг цэвэрлэдэг. Хонхны дууны үелзэл энергийг маш хурдан өөрчлөх чадалтайг эрдэмтэд ч тогтоосон байдаг. Тэр байтугай мөөгөнцрийн нян, шимэгч, вирус хүртэл хонхны дуугаар дайждаг. Бас хонхны дуу нь сэтгэлээс уйтгар гуниг, дарамтыг ч хөөн зайлуулах ер бусынувидастай. Гэрийн үүдэнд зүүсэн хонх муу энергийг хөөхийн зэрэгцээ сайн энергийг ч урин дуудаж байдаг. Харин салхин хонх орон зайг цэвэршүүлж, энергийн солилцоог эрчимжүүлдэг байна.

Эцэст нь хэлэхэд гэр орноо сөрөг энергиэс ангижруулахад зарцуулсан цаг хугацаандаа харамсах хэрэггүй. Харин ч та цэвэрхэн, тохилог байрандаа сэтгэл хангалуун сууж, амьдрал тань амжилт, аз, эрүүл мэнд сайн сайхан бүхнээр цалгиж байх болно.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …