Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын тэргүүлэгч Э.Бат-Амгалан дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцогч нийт нэр дэвшигчидэд хандан шударгаар өрсөлдөх уриалга гаргажээ.
Энэхүү уриалгыг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудын удирдлагууд болон нэр дэвшигчидээ…
Дүүргийнхээ хөгжлийн бодлогыг тодорхойлох хариуцлагатай цаг мөч та бидний өмнө тулж ирлээ. Дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан миний бие МАН-ын сонгуулийн штабыг ахлаж байгаагийн хувьд иргэд сонгогчдынхоо сонголтыг хүндэтгэж, өрсөлдөгчиддөө хандан, цэвэр шударгаар сонгуульд оролцох уриалгыг улс төрийн намын удирдлагууд, нийт нэр дэвшигчид, намын дэмжигч гишүүдэд УРИАЛЖ байна.
Орон нутгийн сонгуулиар намууд улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, дүүрэгтээ хэрэгжүүлэх ажлаараа уралдаж, мөрийн хөтөлбөөрөө хэрэгжүүлж ажлаараа уралдах нь зүйтэй юм. Сонгуульд оролцогч улс төрийн хүчнүүд, нэр дэвшигчид бие биенээ элдэв янзаар гүтгэн муучилж, хар пиар хийхгүй, сурталчилгааны материал урахгүйгээр ёс зүйтэй шударга өрсөлдөх нь зүйтэй юм.
Сонгууль шударга сайхан болж, Баянзүрх дүүрэг маань хөгжин цэцэглэх болтугай.