ОУ-ын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааУулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Б.Одонгэрэл, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт Э.Өлзийлхам, референт Б.Булганцэцэг болон бусад албаны хүмүүс байлцав.

Уулзалтаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран амжилттай хэрэгжүүлсэн “Худалдааны эрх зүйн сургалтын 2 дугаар үе шатыг эхлүүлэх” төслийн талаар танилцуулж, цаашид уг төсөл дээр хэрхэн хамтран ажиллах тухай харилцан санал солилцов.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж уулзалтын үеэр худалдааны эрх зүйн сургалтын 2 дугаар үе шатыг эхлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …