Баянгол дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

fcb2970df736ecb3c079409e51c7a51f

Баянгол дүүргийн 18-р хороонд өнөөдөр нэгэн шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.  Тус цэцэрлэг нь  1962 онд 11-р цэцэрлэг нэртэйгээр,  6 бүлэг 180 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр барих шийдвэр 2015 онд гарсан байна.

Цэцэрлэгийн шинэ барилгыг “Урагшлах” ХХК  барьж ашиглалтад оруулсан бөгөөд нийслэлийн төсвөөс 1 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

Өмнө нь 6 бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан  тус цэцэрлэг өнөөдөр 8 бүлэг 240 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжлөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …