Хятадын LeEco холдинг компани Байгаль нуураас ус импортолж эхэлжээ. Энэ тухай тус компанийн Орос, Зүүн Европын асуудал хариуцсан захирал Виктор Сю /Victor Xu/ Интерфакс агентлагт ярьжээ. Тэрбээр “Бид энэ сардаа багтан Байгаль нуурын усыг Хятадад уруу импортолж эхэлнэ” гэж өнгөрөгч есдүгээр сард ярьжээ. Мөн тус компани шинэ усны барааны тэмдгээ аль хэдийнэ авчихаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, Байгаль нуураас оруулж ирсэн усаа Хятадын зах зээлд худалдах аж. Одоогоор LeEco холдинг компани дотоодын зах зээлдээ өдөрт 1 сая ширхэг савласан цэвэр ус худалдаалахаар төлөвлөөд байгаа бөгөөд Оросын талынхантай тохиролцож Байгаль нуурын сав газарт гурван жилийн хугацаанд 10 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээгээ байгуулаад байгаа аж.
Нинж