“Монголын Мистер-2013”-ын аваргууд тодорлоо

2013onii mister bolson Zorigoo   “Монголын Мистер-2013” бодибилдингийн улсын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр амжилттай болж өндөрлөсөн юм. Тус тэмцээнд 20 байгууллагын 46 тамирчин эрэгтэй, эмэгтэй, модел ангилалд өрсөлдлөө. Энэ удаагийн “Монголын мистер”-ийн төлөөх өрсөлдөөнд уламжлал ёсоор улсын аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрийн ялагчид оролцсоноос тамирчин Э.Ганзориг мистерээр шалгарлаа.

Бодибилдингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-нд болно. Тус тэмцээний эрэгтэй фитнесс ангилалын 70 кг-д улсын зургаан удаагийн аварга, ОУХМ Ж.Дорж, 75 кг-д 2013 оны “Mонголын мистер” Э.Ганзориг, 80 кг-д Монголын дөрвөн удаагийн мистер, ОУХМ Ж.Нурбулан, 90 кг-д “Монголын мистер”, Азийн тивийн аваргын хошой хүрэл медальт, ОУХМ Л.Баянхүү нар оролцох аж. Харин эмэгтэй модель ангилалд ОУХМ С.Сугарсүрэн, Б.Оюунгэрэл нар оролцох ажээ.

huchtei ursuldugchid   
Бодибилдингийн 2013 оны УАШТ-ний дү
нгийн талаар танилцуулья.

Эмэгтэй:

1.Б.Хулан                            2.Г.Гансаруул               3.Б.Отгонтуяа

Мастер ангилал:

1.Ш.Лочин                         2.Д.Мягмардорж        3.С.Жаргалсайхан

Залуучууд:

1.Э.Чинзориг                     2.С.Түвшинсанаа         3.У.Отгонбат

Эрэгтэй фитнесс:

1.Г.Баттүшиг                     2.Х.Билэгт                       3.Г.Ганзориг

Эмэгтэй модель:    

1.Б.Оюунгэрэл                2.Э.Оюунтунгалаг        3.Г.Гансаруул

Фитнесс эрэгтэй: 60кг

Emegtei mister

1.Г.Адъяа                      2.Ч.Мянганбилэг            3.А.Мөнхбат

65кг

1.Э.Мөнхбаяр            2.Г.Мягмарпүрэв              3.Э.Чинзориг

70 кг

1.Л.Саруулбат           2.Ө.Ганзориг                       3.Т.Чахар

75кг

1.Н.Сумъяа                  2.Г.Жамц                                3.Д.Мягмардорж

80кг

1.Э.Ганзориг             2.Г.Дорж                                 3.Л.Баттөр

+80кг

1.Ж.Нурлан             1.Л.Баянхүү                           2.Б.Пүрэвдорж

Багийн дүнгээр:

1. “Чийрэг Монгол” клуб.
2.  “Хос Хас” клуб.
3. “Perfect” клуб.

IMG_5376

IMG_5327

IMG_5250

IMG_5469

IMG_5359

Гэрэл зургийг З.Байгалмаа

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …