Кофены хорхойтнуудад: Амталж үзвэл зохих содон кофенууд

4msnolf1s3rols0liqnas8aq0l_b

Дэлхий дээрх сая сая хүмүүс өглөө бүрийг шинэхэн амтат кофегоор угтдаг. Тэгвэл улс орон бүрт кофе бэлтгэх өөр өөрийн гэсэн өвөрмөц жор бий.

Тухайлбал Мексик бурамтай хар кофегоороо, Герман мөхөөлдөстэй кофегоороо харин Индонез нүүрстэй кофегоороо танигдсан байх жишээтэй.

Кофены эдгээр төрлөөс заавал амталж үзнэ ээ. Та ч гэсэн… Хэн мэдэх вэ? Аль нэг нь гарцаагүй таалагдаж л таарна.

52tn2cvd7f7t1a042be6vrfk4a_b

1. Өндөгтэй кофе

Вьетнамчууд өндөгтэй кофегоороо алдартай. Ханой хотын бүхий л кафе ийм кофегоор үйлчилдэг ч тэдгээрээс Giang Café – ийнх хамгийн амттай нь гэдэг. Энэ кофег өндөгний шар, молоко, элсэн чихэр болон хар кофегоор бэлтгэн хэрэглэдэг.

Robusta гэж нэрлэдэг хүчил ихтэй бас гашуун кофегоор хийвэл жинхэнэ амтыг нь мэдэрнэ. Энэ кофены амтыг шингэн тирамисүтэй зүйрлэдэг.

1vimglpiqbvfvvfh4r4sdgud75_b

2. Далайн давстай кофе

Давстай кофег Скандинов, Сибирь, Турк, Этиоп болон Унгар зэрэг оронд түгээмэл хэрэглэдэг гэнэ. Тэгвэл далайн давстайг нь амтлахаар 85°C Bakery Café – ийг зорих хүмүүс олон байдаг.

Кафе Австрали, Америк болон Азийн орнуудаар салбартай. Далайн давстай кофег хамгийн эрэлттэй болоход нөлөөлсөн хүчин зүйл нь Тайваньчуудын хан боргоцой, шийгуа зэрэг жимсийг чимх давс цацан иддэгээс эхтэй ажээ.

6b657r38tauhlah73fiqsohker_b

3. Вафлин аягатай кофе

Кофенд дурлагсдад зориулсан нэгэн сонирхолтой шийдлийг Лос Анжелесын  Alfred Coffee & Kitchen кофе шопынхон үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

Жирийн нэг аяганд биш идэж болдог вафлин аягатай кофе гэхээр сонирхолтой биш гэж үү?

1tjvua3emlisqs9lmbgfjlcbop_b

4. Цөцгийн тостой кофе

Кофендоо цөцгийн тос хэрэглэх хэв маягийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүний  Bulletproof компаниас гаргасан гэж үздэг. Цөцгийн тостой кофег өглөө бүр хэрэглэснээр өлдөхгүй бас жин нэмэхгүй.

Энэ компани цөцгийн тос болон тархины үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй кофег худалдаанд гаргадаг ажээ.

3nsfololldf16k9p5vr7me1euv_b

5. Бяслагтай кофе

Кофетой хэрэглэхэд зориулсан бяслаг гэж бий. Энэ бяслагийг Финляндчууд Leipäjuusto гэж нэрлэдэг ба кофендоо хийж уух ёсон эртнээс уламжлагдан иржээ. Бяслагийг ихэвчлэн үнээ, ямаа, манжигийн сүүгээр хийнэ.

6u8595rgunb6a2cijlacjhi0d4_b

6. Жүржтэй кофе

Зарим кофег нимбэгний хальс, лайм эсвэл жүржтэй олгодог. Ийм кофег халуун хүйтэн эсвэл сүүтэй сүүгүй аль ч төрлөөр захиалан уух боломжтой. Гэвч хэр баргийн хүмүүст зориулагдсан амттай биш юм. Учир нь таны санаснаас ч илүү хүчиллэг байх вий.

1g3v7d6bnknea5g2duco2p0jst_b

7. Зааны ялгадастай кофе

Дэлхий дээрх хамгийн үнэтэй кофенд тооцогддог Black Ivory Coffee – ийг гарган авахад зааны үүрэг маш онцгой. Учир нь заан идсэн кофены үрийнхээ уургийг өөртөө шингээн авдаг. Уураг бага байх тусам кофе гашуунгүй болдог.

1 кг кофег гарган авахад 33 кг кофены үр шаардагддаг болохоор ховорт тооцогддог гэнэ. Мөн 1840 оны Франц загвартай кофе чанагчийн хамт худалдан авч болдгоороо ихээхэн онцгой ажээ.

46afetat1a700mnrp320fhoksa_b

8. Тониктой кофе

Тониктой кофе гэхээр сонин сонсогдож байгаа биз. Сонсогдож байгаа шигээ содон амттай энэ кофег шинийг эрэлхийлэгчдийн №1 сонголт гэх нь бий.

Орон бүрт өөр өөрөөр хийдэг ч ихэвчлэн мөс, тониктой эспрессо хэлбэрээр олгодог. Шведийн Helsingborg – ийн Koppi кофе шоп нь ийм кофегоороо хамгийн алдартай нь юм байна.

1se8c1j24agv0g4i5nb9j6a975_b

9. Амттантай кофе

Дуртай амттанаа кофендоо дүрж идэж үзсэн үү? Тэгвэл ямар амттай байсан бэ? Австраличууд кофегоо ингэж уух дуртай.

Ялангуяа Tim Tam гэдэг шоколадыг соруул болгон хэрэглэхийг илүүд үздэг. Та ч гэсэн дуртай амттанаа ингэж идэж болно шүү дээ.

msi5ohr822fmnvckhikdqc4cf_b

10. Чинжүүний үртэй кофе

Кофендоо часхийсэн халуун амт нэмж хэрэглэх тохиолдол олон бий. Синнамон нэмж хэрэглэх нь биеийн дархлааг сайжруулдаг гэж үздэг. Мөн түүнчлэн башир цэцэг, хар перец, чинжүүний үр, цагаан гаа, кардамон болон задь зэргийг өөр өөрийн онцлогтоо тохируулан хэрэглэж үзээрэй.

Эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …