“Үйлдлийн олон улсын 9-р ангилал, биостатистикийн хэрэглээ” сэдэвт сургалт боллоо

884b059643a0508b1cca0f5eaab0a75a

Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Судалгаа, төлөвлөлт, статистик мэдээллийн албатай хамтран, эрүүл мэндийн байгууллагуудад үйлдлийн олон улсын 9 дүгээр ангиллыг  нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Үйлдлийн олон улсын 9-р ангилал, биостатистикийн хэрэглээ” сэдэвт сургалтыг 10 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтыг “Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил МОН/005” төслийн санхүүжилтээр зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, нийслэл, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, 9 дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн-статистикч их эмч, статистикч бага эмч нар нийт 80 эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад оролцлоо.

2016101403

Сургалтыг зохион байгуулсны үр дүнд Эрүүл мэндийн байгууллагуудад үйлдлийн олон улсын 9 дүгээр ангилал нэвтрэх үйл ажиллагаа эрчимжиж, статистик мэдээ, мэдээллийн мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар дээшилж, мэдээллийн чанар сайжирна. Мөн эрүүл мэндийн бүртгэл, тайлангийн H-info 3.0 програм хангамжид мэс заслын үйл ажиллагааны тайланг үйлдлийн олон улсын ангиллын дагуу кодлож, уг програмаар тайлан гаргах боломж бүрдсэн.

ЭМЯ

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …