Инээмсэглэл бол хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувирлуудын нэг бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр та бид 18 – 19 янзаар инээмсэглэдэг байна.
Инээмсэглэхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон болон “серотонин” хэмээх стресснээс ангижруулах бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчийг өгдөг байна.
Инээмсэглэх нь стресснээс ангижруулаад зогсохгүй та бидний биеийн дархлааг сэргээж, цусны даралтыг бууруулах шидтэй ба ханиаднаас сэргийлэхэд нэн тустай ажээ. Ингэхийн тулд өдөрт нэг минут инээж байх хэрэгтэй ба нэг минут инээмсэглэснээр цусны даралт буурдаг байна.
Инээмсэглэлийн тухай судалдаг шинжлэх ухааныг “Житоложи” гэдэг бөгөөд энэ нь инээмсэглэлийн сэтгэл зүй болоод бие махбодид үзүүлэх харилцан нөлөөллийг судалдаг ажээ.
Инээмсэглэхэд та бидний биеийн 5 – 53 булчин ажилладаг бөгөөд бяцхан хүүхдүүд өдөрт 400 удаа инээдэг байна.
Иллинойсын их сургуулийн эрдэмтдийн явуулсан нэгэн судалгаагаар инээд хөөрөөр бялхсан эрч хүчтэй хүмүүс бусдаасаа 7 – 10 жилээр урт насалдаг гэнэ.
Амьтад ч гэсэн инээмсэглэдэг гэдгийг та мэдэх үү? Энэ тухай цөөнгүй судалгаа байх агаад амьтад ч гэсэн сэтгэл хөдлөлөө гаргах чадвартайн нэг илэрхийлэл бол “инээмсэглэх” явдал гэжээ.
Инээмсэглэх нь та бидний эрүүл мэндэд дээр дурьдсан онцгой ач холбогдолтойгоос гадна эрүүл зөв аргаар жингээ хасахыг эрмэлздэг бүсгүйчүүдэд турах шилдэг арга болдог байна. Вандербилт их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар инээх үед 20 калори илчлэгийг шатаадаг ба бэлхүүсээр тураахын зэрэгцээ жингээ барихад чухал нөлөөтэй байдаг гэнэ.
“Orbit Complete” байгууллагаас “инээмсэглэл”-тэй холбоотой бас нэгэн судалгааг явуулсан ба инээх нь бүсгүй хүнийг мөнхийн гоо сайхан харагдуулах байгалийн шилдэг эм ажээ. Судалгаагаар нүүрээ энгэсгээр чимсэн эмэгтэйчүүдээс илүү инээмсэглэлээр гэрэлтсэн бүсгүйчүүд бусдаас илүү дур булаам байдаг нь тогтоогджээ.