Бусдын амь насыг санаатай хөнөөсөн хэргийг шийдвэрлэжээ

1476434270_88888888888888888888888888Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Т-нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээж, чих, гуян тус газар хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тус аймгийн прокурорын газраас 2016 оны 09 сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Дорноговь аймаг дахьСум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д 10 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: prokuror.mn

 

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …