Инээмсэглэл бүгдийг сайн сайхан болгодог гэж ярилцдаг. Байнга инээмсэглэж явбал эргэн тойрондоо эерэг энерги тараана хэмээн үздэг билээ. Тэгвэл Их Британийн хэсэг сэтгэл судлаачид судалгааны ажил явуулаад, инээмсэглэл хүмүүст аз жаргал авчирдаггүй гэдгийг тогтоохоор шийджээ. Туршилтын явцад 2000 хүнийг хоёр хэсэгт хуваасан байна. Эхний бүлэгт багтсан хүмүүс хэд хоногийн туршид инээмсэглэж явах ёстой байсан бөгөөд үлдсэн хүмүүс урвагар царайтай явах үүрэг хүлээв.
Туршилт дууссаны дараа бүх хүнд комикс ном үзүүлээд ямар хариу үйлдэл хийхийг нь шалгасан аж. Тэгтэл судалгаанд оролцогчид үзсэн зурагнуудаа адилхан хэмжээнд дүгнэжээ. Зарим нэг зургуудыг хараад бүгд мишээл тодруулж байсан бол заримыг нь үзээд нүүрний хувиралгүй байсан гэнэ. Тиймээс судалгааг явуулагчид ямар ч шалтгаангүйгээр инээх нь хүний сэтгэл санааны байдлыг сайжруулдаг, түүнийг аз жаргалтай болгодог гэсэн яриа нь ердөө хий хоосон зүйл юм гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эх сурвалж www.wikimon.mn