Хуульчдын ээлжит бус Их хурал амжилттай болж өндөрлөлөө

1476685176_img_3702Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурал 2016 оны 10-р сарын 14-ны өдөр Төрийн ордны “Их танхим”-д боллоо.

Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 485 хуульч оролцсон бөгөөд нээлтийн ёслолд Засгийн газар, УИХ, Хууль зүйн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл зэрэг төрийн байгууллагын төлөөлөл болон гадны зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар Хуульчдын холбооны Их хуралд оролцогсдод амжилт хүсч, мэндчилгээ ирүүлсэнийг уншиж сонордууллаа.

Хурлыг Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг нээж “…Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг сайжруулах, түүний удирдлага зохион байгуулалтыг төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хуульчдын санал санаачилга, идэвхтэй оролцоо нэн чухал” гэдгийг онцлоод хуульчдыг цаашид Хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвх, зүтгэл, сэтгэлтэй оролцоно гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлсэн юм.

Ээлжит бус Их хурлын хуралдаан даргалагчаар өмгөөлөгч З.Сүхбаатар, дэд даргалагчаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Оч, Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Бат-Орших нар сонгогдон, хурлыг дэгийн дагуу удирдан явуулав.

Энэ удаагийн ээлжит бус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох Зөвлөлийн гишүүдийг батламжлах асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулсны дүнд Сайн дурын хороодоос Зөвлөлд уламжилсан 43 гишүүн нь олонхийн санал авч Зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

1476685288_3

Мөн Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшээд байсан 30 хуульчийг батламжлах эсэх асуудлаар төлөөлөгчдийн дунд ил санал хураалт явуулсан бөгөөд олонхын саналаар дараах 30 хуульч ирэх гурван жилд Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнээр ажиллахаар боллоо.

Хурлаар Монголын Хуульчдын холбооны дүрэмд болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч зарим төлөөлөгчөөс эсрэг санал гарсан тул эдгээр асуудлыг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулж, төлөөлөгчдийн олонх нь хойшлуулахыг дэмжсэнээр хурал өндөрлөсөн юм.

1476685180_2vy50g74bt

1476685178_img_3605

1476685114_img_3658

1476685115_img_3693

1476685117_img_3772

prokuror,mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …