Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцлийг судалжээ

1476701045_39Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын 2016 оны 03 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцлийг 2016 оны 09 дүгээр сарын байдлаар харъяалан ажилладаг Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Баян-Өндөр сумдад судалжээ.

Тус прокурорын газраас 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 167 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласнаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар бүлэг буюу Байгаль хамгаалах журмын эсрэг 8 этгээдэд холбогдох 4 хэрэгт хяналт тавьж ажилласан нь нийт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн 2.3 хувийг эзэлж байна

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг өмнөх онтой харьцуулбал 2015 онд 7, 2016 оны 09 дүгээр сарын байдлаар 4 гэмт хэрэг гарсан нь өмнөх оноос 3-аар буюу 42.8 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ба энэ нь 2013 оноос энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг буруулахад чиглэсэн тодорхой ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн гэж үзжээ.

2016 оны 09 дүгээр сарын байдлаар хяналт тавьж ажилласан Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд заасан 4 гэмт хэргийг гарсан газар нутгийн харъяаллаар нь авч үзвэл : Хужирт суманд 2, Бат-Өлзий суманд 2 тус тус үйлдэгдэж байгаль экологид нийт 11.559.312 төгрөгийн хохирол учирсан байна.

Эдгээрээс мөрдөн байцаалтын шатанд 3.244.112 төгрөг буюу нийт хохирлын 28 хувь, прокурорын хяналтын шатанд 1.313.352 төгрөг буюу 11.3 хувь нь тус тус төлөгджээ.

Гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл : 3 хэрэг буюу 75 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 1 хэрэг буюу 25 хувийг нь хэрэгсэхгүй болгожээ. Дээрхи 3 хэрэгт нийт 7 этгээд холбогдсон байх ба тэдгээрт шүүхээс ял оногдуулсан байдлыг авч үзвэл : Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар ял оногдуулж ялыг тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэн гарахад дараахь шалтгаан нөхцлүүдийн хувьд:

-Гэмт хэрэг үйлдэгчдийн шунахай сэдэлт,

-Иргэдийн байгаль орчин, түүнийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн талаарх мэдлэг, мэдээлэл тааруу, энэ талаарх хууль тогтоомжийн сургалт, сурталчилгаа дутмаг,

-Иргэдийн зүгээс байгаль орчин, түүнийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг сахин биелүүлдэггүй,

-Байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын энэ талаарх мэдлэг боловсрол дутмаг, ажлын хариуцлагагүй байдал,

-Нийгмийн дундах ажилгүйдэл, орлогын эх үүсвэргүй байдал тус тус нөлөөлж байна гэж үзжээ.

prokuror.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …