Эрч хүчтэй байх нь асар их энерги гаргах хөшүүрэг юм. Оюун санааны хувьд бүхэл ертөнцийг ойлгосон мэт санагдаж Эверестийн оргилд гарахад ч бэлэн мэт сэтгэгдэл төрдөг. Танд ч гэсэн ийм мэдрэмж төрж байсан бизээ. Хамгийн гол нь та энэ мэдрэмжээ хэдийд ч гаргаж ирж болох боломжтой гэнэ. Дор дурдсан 33 зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлснээр та үргэлж эрч хүчтэй хэвээрээ байх боломжтой.
1. Гаргасан амжилтуудаа санаж яв
Хамгийн анх хэзээ амжилт гаргаснаа санаж байна уу? Санахгүй байна аа? Тэгэж бодсон юм аа. Амжилт гаргах бүртээ төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэж бай. Эрч хүчтэй байхын тулд тэдгээр амжилтаа санаж түүнээсээ урам зориг авч байгаарай.
2. Дасгал
Энэ бол эрч хүчтэй байх хамгийн энгийн бөгөөд амархан арга юм. Зүгээр л сандлаасаа босч гадаа гараад хэсэг дасгал хийгээрэй. Энэ нь таны бие организмыг сэргээж өгөх ба таны биенд эндорфинийг үүсгэдэг юм. Эндорфин нь хүний биед хэрэгтэй элемэнт юм.
3. Ажлын орчноо шинэчил
Хэрвээ таны ажлын орчин нөхцөл таныг илэрхийлж чадахгүй бол та эрч хүчтэй байж чадахгүй. Өөрчлөлт хий, тохируул. Гэр ч бай ажил ч бай ялгаагүй. Ажлын орчноо өөрийхөөрөө янзал. Энэ нь таныг аливаа асуудалд хандах хандлагыг тань мөн хөгжүүлнэ.
4. Амжилтын түүх их унш
Хүмүүсийн амжилтанд хүрсэн түүх, туршлагыг уншвал танд шинэ санаа төрөх ба урамшина. Болгоомжтойгоор сонирхож унш. Иймэрхүү түүх уншсанаар үүнээс суралцдаг юм.
5. Зорилгоо тодорхой бич
Үүнийг уншаад та цаасан дээр жагсаагаад бичих тухай бодсон байх. Оюун санаандаа тодорхой дэс дараалаад хэрэгжүүлж эхэл. Тэгэж байтал болно байх гэж бодохын оронд яг одоо юу хэрэгтэйгээ эргэцүүлэн бодох үед шинэ санаа орж ирнэ.
6. Ялагдлыг хүлээн зөвшөөр
Амьдрал бол адал явдалтай тоглоом гэсэн үг. Хожигдол ба ялалт нь тоглоомонд хэрхэн тоглосны үр дүн ирдэг. Дайчин байхад сөргөөр нөлөөлдөг хамгийн том дайсан бол ялагдахаас айх айдас. Айдас хэзээ ч сайн үр дүнд хүргэхгүй. Иймээс итгэл найдвар тээгээд бууж өгөлгүй зүтгээд байх хэрэгтэй.
7. “Үгүй” гэж хэл
Дарамт шахалт, зугаа цэнгэлд “Үгүй” гэж хэл. “Үгүй” гэдэг ганц үг танд эрх чөлөө бэлэглэнэ. Амлалтуудаа багасгаж дуусгах ёстой ажилдаа ханцуй шамлан ор. Толинд очоод инээмсэглэн “Үгүй ээ” гэж хэлээд үзээрэй.
8. Өөртөө шалгуур тавь
Өөр дээрээ 15-90 хоног шалгуур тавиад үзээрэй. Энэ нь булчингаа хөгжүүлэх дасгал биеийг хөгжүүлдэг шиг таны дотоод хүнийг хүчтэй болгож өгдөг.
9. Чөлөөтэй бай
Бие хамгаалагчтай байх ямар байдгийг мэдэх үү? Тэд нар таныг юм хийлгэхгүй үргэлж хорьж харж цагдана. Тэдэнтэй харилцан ойлголцоход тун хүнд. Тиймээс таны дотор хувиа хичээсэн, өөрийгөө хамгаалсан зан чанар байдаг бол хүлцэн зөвшөөрөөд өөрөөсөө явуулаарай. Тэгвэл арай дээр болно.
10. Бодлоо цэвэр байлга
Бодол санаа цэвэр хоосон байвал шинэ санаа чөлөөтэй орж ирнэ. Элдэв нууцлаг санаа зоволт нь шинэ санаа урсахад саад болж байдаг. Тиймээс бодол санаагаа цэвэрлэж, шинэ санаа орж ирмэгч хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй.
Эх сурвалж: everyday.mn