Эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллаж байна

1476781193_belgedelcycleБагануур дүүргийн 4 дүгээр хороонд оршин суух иргэн Б-гийн гэр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шатаж, есөн настай хүү Ү гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тус хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, Цагдаагийн хошууч Г.Цэрэнжамц мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа хяналт тавьж ажиллаж байна.

 prokuror.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …