“Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” олон улсын хурал болж байна

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран 2016 оны 10-р сарын 20-21-ны өдрүүдэд “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” Олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

tdsc_00072

Энэхүү хурлын зорилго нь халдварт өвчний сөрөг нөлөөллийн талаар нотолгоонд суурилсан, шинэлэг мэдээллээр бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг хангаж, холбогдох үндэсний хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад талуудад мэдээллэх, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн талаар сайн туршлагыг хуваалцахад чиглэгдэж байна. Хурлын үеэр Монгол дах сүрьеэгийн тархалтын анхны судалгааны үр дүн, 2015-2016 оны улаанбурхан өвчний тархалт, хариу арга хэмжээнээс авсан сургамж, туршлага, төрөлхийн тэмбүүгийн чиглэлээр хийсэн нарийвчилсан дүн шинжилгээ, Улаанбаатар хот, хот суурин газрын ундны усны чанарын үнэлгээ, өнөөгийн лаборатори, тандалтын тогтолцооны судалгаа зэрэг олон шинэ судалгаа, үнэлгээ хэлэлцэгдэнэ.

Халдварт өвчний тархалтаас сэргийлэх, өвчлөлийн сөрөг нөлөөллийг бууруулах талаар дархлаажуулалт, халдварт өвчний хяналтын хөтөлбөр, хяналт, сэргийлэлтийн чиглэлээр Монгол улсад төдийгүй Номхон далайн баруун бүсийн орнуудад чамгүй амжилтад хүрсэн ч даяаршил, олон улсын худалдаа, аялал жуулчлал хөгжиж буйтай холбоотойгоор улс орнуудад томоохон сорилтууд тулгарсаар байна.

Иймд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монгол улсын хувьд “Халдварт өвчний тархалтыг зогсоох, шийдвэрлэхэд бусад улс орнуудын шилдэг туршлагатай танилцаж, сүүлийн үеийн шинэ мэдээлэл, нотлох баримтыг ашиглах чухал ач холбогдолтой” гэж Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, Др Су Ньюнт-У онцолсон.

Хуралд бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, гадаад болон дотоодын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эрдэмтэд зэрэг 250 гаруй хүн оролцож байна.

Түүнчлэн Монгол, ОХУ, Япон, БНХАУ, Австрали улсын эрдэмтэд болон ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүс болон Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтнүүд халдварт өвчний салбарын эрдэм шинжилгээний ажлууд, хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг танилцуулна. Хурлын гол илтгэгч нараар Эрүүл мэндийн сайд, АУ-ны доктор А.Цогцэцэг, ДЭМБ-ын НДБЭБ-ийн Халдварт өвчний асуудал хариуцсан захирал Др Марк Жэкобс, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, Др Су Ньюнт-У нар үндсэн илтгэгчээр оролцож байна.

Хурлаар сүрьеэ, ХДХВ, БЗДХ, вирүст хепатит, вакцинжуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой, шинэ болон дахин сэргэж буй халдвар, зоонозын өвчнүүд, усан хангамж, ариун цэвэр эрүүл ахуй, усны чанар, аюулгүй байдлын асуудлаар цаашид хийх боломжтой судалгаа, бодлогын өөрчлөлт зэрэг асуудлыг хэлэлцэнэ.  

????????????????????????????????????

Эрүүл мэндийн яамнаас 2016-2020 онд хэрэгжүүлэх салбар хоорондын, цогц “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж байгаа. Иймээс үндэсний болон бүсийн түвшний эрүүл мэндийн тогтолцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах түүнчлэн цогц үндэсний хөтөлбөрийг нутагшуулахын тулд халдварт өвчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаарх мэдээлэл, туршлага солилцохыг Монгол улсын засгийн газраас дэмжиж байна.

Тус олон улсын хурлын төгсгөлд Монгол улсын засгийн газар болон бүх оролцогч талуудад хандсан халдварт өвчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмжийг гаргана.

tdsc_2738

tdsc_0001

tdsc_0009

Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Харилцаа, эрүүл мэндийн сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Л.Номин

Утас: 327870, 99134426

lkhagvasurenn@who.int

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Т.Амаржаргал

Утас: 264923, 99179899

amarjargal9899@gmail.com

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй  харилцах ажилтан Х.Өнөрсайхан

Утас: 99124735

setgvvlch@yahoo.com

НЭМХ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …