Үдийн цайны цаг болоход дотны найз маань “Хамт хоолонд оръё” гэсээр орж ирлээ. Ажилдаа дарагдаад завгүй байсан надад энэ өдөр гарах нь битгий хэл найзтайгаа мэнд мэдэх зав ч олдохгүй байлаа. Завгүй байгааг минь хараад ойлгосон найз маань “Чамайг орхиод ганцаараа хоолонд орох ч муухай юм”… гэж хэсэг бодлогоширсноо “За за тэгвэл хоёулаа пицца, юм уу чикин захиалчихуу, хоолонд орно гэж цаг үрэхгүй шүү дээ” гэж сэтгэлээ. Харин миний хувьд тиймэрхүү хоолыг огтоосоо идэж чаддаггүй болохоор найздаа “ёстой хүртэж чаддаггүй гүнцэг тэр шүү” гэж үнэнээ хэллээ. Тэгтэл найз маань “тэгвэл хуушуур” гэлээ. “Тэр ч болно шүү. Гэхдээ хуушуур олно гэдэг ч дээ… энэ хавьд хийдэг газар байхгүй шүү дээ” гэхэд, өнөөх чинь “За одоохон захиалга өгөөдхий” гээд гараад явчихлаа.
Би ч дотроо хэзээ байхдаа хуушуур хүргэж ирдэг байсан юм бэ? Дотроо энэ ч яг хуушууранд гарлаа шүү юм бодон суутал найз маань ороод ирлээ. Ийнхүү ойр зуурыг ярин сууж байтал нэг залуу сав баглаатай зүйл хүргэж ирсэн нь нь яах аргагүй хуушуур байв.
Найз маань “Энэ Том хуушуур ёстой амттайн дээр манай ажлынхан ажил ихтэй захиалж байсныг би сая санасан юм. Эмээгийн хийдэг байсан шиг том хуушуур шүү” гэж хоёул амтархан идэж хажуу хавийнхандаа ч хүртээлээ. Өнөө бидний захиалдаг пицца, чикнээс илүү аятайхан сав боглоо боодолтой жинхэнэ Монгол хоол байв. Дээрээс нь Монгол үндэсний зоогийг хүргэлтийн үйлчилгээгээр иж бүрнээр нь хүргэж өгч байгаа нь миний сонирхолыг ихэд татсан юм. Дараа нь хуушуур хүргэдэг хүнээс “Танайх үнэхээр сайхан хуушууртай юм. Байцаа луувангийн салаад бас хамт өгдөг нь таалагдсан тухайгаа дуулгаахад “Энэ чинь тэр чигээрээ витамин, дээрээс нь махтай хоолыг хурдан шингээдэг юм. Бид нар аль болох үйлчлүүлэгч нарынхаа эрүүл мэндийг боддог” гээд гарч одов.
Та бүхэн ч гэсэн сайхан хуушуур идмээр санагдвал 6 төрлийн сонголт /махтай, өндөгтэй,кимчитэй, ногоотой, таван цултай, холимог/, 4 төрлийн багцаар /начин 10 ш, заан 15 ш, гарьд 20, аварга 25 ш/ Монгол хуушуураа захиалж болох юм билээ. Мөн эднийх цагаан хоолтнуудад хүртэл зориулан төмстэй, өндөгтэй, амтат хуушуурыг хийдэг болсон юм байна. Дээрээс нь уух зүйлийн сонголт хийлгэж амралт чөлөөт цагт зориулсан сэтгүүл дагуулж өгдөг юм байна лээ. Монголчууд бид анх удаа үндэсний зоогоо дуртай үедээ захиалан идэх боломжтой боллоо. Дэлхийн хаана ч байдаггүй Монгол үндэсний зоогийг ард түмэндээ жинхэнэ амт чанартайгаар нь хүргэж байгаа анхдагч “Том хуушуурынхан” юм. “Том хуушуур” ч эрэлт ихтэй байгаа гэсэн шүү.
О.Нарантуяа
Ugluu.mn