Линкольн болон Лондон хотын их сургуулиудын хэсэг эрдэмтэд нойргүйдэлтэй тэмцэх гайхалтай аргыг олсон байна. Тэдний олж мэдсэнээр бол амархан унтахын тулд тухайн хүний дуртай дуу хөгжим ихээхэн тус үзүүлдэг аж. Статистик мэдээллээр бол дэлхийн таван хүн тутмын нэг нь нойргүйдэлд оржээ. Нойр дутуу явсанаас болж архаг ядаргаа, уураг тархины үйл ажиллагаа муудах, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг асуудалд орж мэдэх юм. Тийм учраас эрдэмтэд өнөөдөр нойргүйдлийн асуудалтай тэмцэх шинэ арга замуудыг эрж хайхыг хичээж байгаа билээ.
Тэдний явуулсан өргөн далайцтай туршилтад Их Британи болон Сингапурын 651 оюутан оролцжээ. Тэдгээр залуус гурван долоо хоногийн хугацаанд унтахаасаа өмнө дуу хөгжим сонсож байсан гэнэ. Дунджаар нэг “тоглолт” 45 орчим минут үргэлжилж байлаа. Дараа нь мэргэжилтнүүд оюутнуудын эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийжээ. Тэгтэл туршилтад хамрагдсан хүн бүр нааштай хандлагуудыг мэдэрсэн, урьдахаасаа арай эрт унтдаг болсон хэмээн мэдэгдэв. Нойрсуулах үйлчилгээтэй дуу хөгжмөөр сонгодог бүтээлүүд буюу Бах, Бетховен, Моцарт нарын аязууд тодорсон аж. Харин эрдэмтэд сайн үр дүнд хүрэхийн тулд өөрийн дуртай дуу хөгжмийг сонсох нь чухал гэдгийг өгүүлэв. Тэр дуу хөгжим ямар урсгал, хэв маягийнх байх нь огтхон ч чухал биш гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn