Нумын ордныхон өнөөдөр урам зоигтой байна

bbbbbbbbbbbbbbbbbattt

ХОНЬ (3/21-4/19)

Урамших өдөр. Энэ өдөр зохиолч болон илтгэгчид үр бүтээлтэй байх нь. өнөөдөр сонирхсон сэдвээрээ судалгаа хийх эсвэл илтгэлд зориулан мэдээлэл цуглуулах зэрэгт сайн. Үл мэдэх, нууцлагдмал байдал таны сэтгэлийг татах бололтой. Та санхүүгийн байдлаа сайжруулах тал дээр ямар нэгэн бодит шийдвэр гаргах хэрэгтэй. Зарим хүмүүс бусдын утга учиргүй санаанаас боломжийг олж харж болох юм. Ном унших дуртай хүмүүсийн хувьд ойр хавийн номын сан, буяны дэлгүүр зэргээр хэсэж онцгой зүйлийг хайх магадлалтай байна.

ҮХЭР (4/20-5/20)

Хувийн эд хөрөнгөө цоожтой саванд хадгалах нь хулгайчаас сэрэмжлэх арга байх болно. Их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явах хэрэггүй. Дээрэм хулгайд өртөх эрсдэл өндөр байна. Олонхи хүмүүсийн хувьд хорвоо ертөнц дээр болж байгаа үйл явдлыг өөрөө оролцохгүйгээр ажиглах хүсэл төрөх болно. Харилцаа холбооны асуудалд нэмэлт анхаарал тавих хэрэгтэй. Өдрийн туршид хэд хэдэн будлиан үл ойлголцол гарч болох юм.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Идэвхтэй өдөр. Өнөөдөр гариг эрхсийн хөдөлгөөн нэлээд эрчтэй, хөдөлгөөнтэй байх тул танд янз бүрийн нөлөөлөл үзүүлэх болно. Танд өнөөдөр олон гайхалтай зүйлс тохиолдоно. Өнөөдөр таны хүсэл мөрөөдөл биелэх магадлал маш өндөр байна. Таны эрч хүч урам зориг, төсөөлөн бодох чадвар маш өндөр байгаа тул энэ үеийг ашиглан хүсэл мөрөөдлөө бодитоор хэрэгжүүлэхийг хичээ. Хайр дурлалын харилцаа хүчтэй байх хэдий ч гэр бүлийн зүгээс таны энэ харилцааг хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Идэвхтэй бүтээлч өдөр. Хайр дурлалын асуудал, өршөөл уучлал, мөргөл үйлдэх зэрэгт таатай. Өнөөдөр амин чухал шийдвэр гаргах хэрэггүй. Уран бүтээлийн ажлыг од эрхэс ивээнэ. Энэ өдөр удирдлагатайгаа эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгчидтэйгээ ажил хэргийн уулзалт зохион байгуулвал аз жаргал таныг дагалдана.

АРСЛАН (7/23-8/22)   

Сэтгэл хөдлөлтэй өдөр. Та өнөөдөр хурц түргэн ухаантай байж чадна. Таны сэтгэл санаа тогтворгүй байж, хэлэх ярих тань олширно. Гэвч та хэн нэгнийг ятгах хэрэгтэй бол энэ бүхэн саадтай байна. Та дүгнэх, шударга гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажилд амжилттай байж чадна. Шинэ санаачилгыг сэдэж, аливаа хүнд ажлыг амжилттай давах бололтой. Өнөөдөр ядарч алжаах тул бүтэн биеийн массаж хийлгэж, эрч хүчээ сэргээ.

ОХИН (8/23-9/22)

Та өөрийнхөө зөн совинг дага, гэхдээ буруу зуршилдаа эргэн орж болохгүй. Бусад хүмүүс өөр зүйл хэлж байсан ч зөн совин ямар замаар явахыг заана. Та хуучин зуршлаа сэргээвэл өглөөний дасгал болон хоолны цэсний хэв журам алдагдана. Сэтгэл санааны байдлаа нуудаг бол түүнийгээ ил гарга. Энэ нь амьдралд эерэг өөрчлөлт авч ирэх байх. Хичнээн зав чөлөөгүй байсан ч эрт унтахыг хичээгээрэй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сорилттой өдөр. Энэ өдөр хэцүү сонголт хийх хэрэг гарна. Од гарагийн нөлөө таагүй байх тул хэд хэдэн саад бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Хүүхдүүд, эцэг эхийн уур бухимдлаас болж, таагүй өдрийг өнгөрөөх хэрэг гарна. Таныг удирдагч буд гараг дахин нүүж эхлэх ба энэ үеэс эхлэн санхүү, хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээртэй холбоотой саад бэрхшээл арилж эхэлнэ. Бүтээлч төслөө энэ өдөр эхлүүлэхэд таатай.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сайн өдөр. Та бусдын хүсэл сонирхлыг өөрийнхөөс дээгүүр тавих хандлагатай. Хэдийгээр энэ нь тиим ч ашигтай бус боловч ажил болон гэр бүлийн хурцадмал байдлыг намжаана. Та бусад хүмүүст ашиглагдах, гомдол цөхрөлд орохоос сэргийл. Хуучин андтайгаа ярилцахдаа болгоомжтой бай. Ахуйн электрон тоног төхөөрөмж эвдэрч болзошгүй. Энэ үдэш та шинэ хүмүүстэй танилцах магадлалтай. Гэвч тэднийг сайн мэддэг болтлоо аливаа зүйлийг амлахаас болгоомжил.

НУМ (11/22-12/21)

Урам зоригтой өдөр. Хайртай хүнтэйгээ маргалдсан хэдий ч буулт хийж чадвал асуудал танд ашигтайгаар шийдэгдэх болно. Өөрийнхөө бодлыг хэлэхээсээ өмнө тэдний юу гэж ярихыг сайн сонс. Энэ нь танд их зүйлийг бодогдуулах болно. Бизнесийн харилцаандаа эерэг хандлагаар ханд. Хэрвээ та банкны болон бусад мэргэжилтнүүдтэй ярилцвал өөрт тохиолдож буй бэрхшээлээ даван туулах арга замыг олох болно. Аливаад хэт түрэмгий зан гаргавал хийж буй зүйлдээ бүрэн төвлөрч чадахгүйгээс гадна нэг ажлаа дахин дахин хийхэд хүргэнэ.

МАТАР (12/22-1/19)

Амжилт гаргах өдөр. Цагаа хуваарилах чадвар тань бусдыг бишрүүлэхээс гадна аз хийморь таны гарт байна. Харин энэ нь таны таамаглал төдий гэдгийг хүмүүс төсөөлөх ч үгүй. Эрсдэл гаргахдаа хянуур байхаас гадна гэндэж осол гаргаж магадгүй байна. Од эрхэсийн байдлаас харахад эв түнжин, хамтын ажиллагааг онцолсон байна. Анд нөхдийн харилцаа дэлбээлж, ахан дүүсийн харилцаа улам гүнзгийрнэ. Таны амьдарч байгаа газар ч мөн ялгаагүй ахицтай урагшлах болно. Хүрээлэн буй орчноо урлаг, хөгжмийн ертөнцөөр аялуулаарай.

ХУМХ (1/20-2/18)

Ажлын эрч сайн байна. Янз бүрийн ажлыг өөдрөг явуулахад тохиромжтой. Хянамгай байж хүч чадлаа дэмий саармагжуул. Сайн мэдээ авснаар таны харилцаа сайжирна. Гэр бүлдээ ихээхэн хүч чадал, цаг зав зарцуулах шаардлага гарна. Амьсгалын замын өвчин тусч болзошгүй байна. Биеийн тамираар хичээллэх, удаан хугацааны аялалд явахад тааламжтай өдөр. Найз нөхөдтэйгөө уулзах, санаандгүй бэлэг нь цагийг зугаатай өнгөрүүлэхэд туслана.

ЗАГАС (2/19-3/20)

Олон зүйл тохиолдох өдөр. Та материаллаг байдалд мөнгө зарцуулах хандлага илэрч байна Бодит үнэн болон, аливаа зүйлийн үнэ цэнийг олж харахыг хичээнэ. Ингэснээр та юманд сэтгэлээсээ хандах болно. Мөн бэлэн мөнгөтэй болох бололтой. Амралтынхаа өдрийг сайхан өнгөрөөхийн тулд өөрийнхөө хийхийг хүссэн эсвэл дутуу орхисон зүйлсээ хий. Гэр ахуйн асуудлаар бага хөөцөлд. Ховдоглон их идэх, архи спиртийн төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалз. Гэр бүл ойр дотнынхонтойгоо харилцаа сайн байна.

bbbbbbbbbbb

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …