Монголын анхны хиймэл дагуулыг ирэх оны гуравдугаар сард хөөргөнө

daguul

МУИС, Япон улсын Кюүшүгийн Технологийн Институттэй хамтран “BIRDS” төслийн хүрээндМонгол улсын анхны хиймэл дагуулыг 2017 оны гуравдугаар сард хөөргөх гэж байна.

ЮНЕСКО болон Япон улсын засгийн газар ивээл дор хэрэгжиж буй  “BIRDS” буюу “Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл  бөгөөдМонгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг улсын 5 хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулах юм.

Тус төслийн хүрээнд МУИС-ийн 4 залуу багш эрдэмтэн Япон улсад докторантурт суралцахын зэрэгцээ сансрын тойрог замд орох бодит хиймэл дагуулыг гардан бүтээж байна. Тэд Монголын анхны хиймэл дагуулын гүйцэтгэх үүргийг тодорхойлохоос эхлээд техникийн шийдэл гаргах, туршин шалгах, гардан угсрах зэрэг бүх шатны үйл ажиллагааг Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтээхээр хичээн зүтгэж байна.

Манай анхны хиймэл дагуул 400 км өндрөөр дэлхийг тойрон нисэх бөгөөд өдөрт 5-6 удаа Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч холбоо барих боломжтой. Нано технологиор хийгдэж байгаа тус хиймэл дагуулын хэмжээ 50см бөгөөд секундэд таван мегапикселийн 120 ширхэг зураг авч навигацын үүрэг гүйцэтгэх аж.

Анхны хиймэл дагуулыг гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, цаг уурын эрдэм шинжилгээний газрын эрэл хайгуул, газар хөдлөлийн төвийг илрүүлэх зэрэгт ашиглах юм.

Тус хиймэл дагуулыг ирэх арванхоёрдугаар сард хүлээлгэн өгч 2017 оны гуравдугаар сард сансарт хөөргөх ба 2017 оны тавдугаар сараас эхлэн орбитоос мэдээлэл дамжуулах юм.

 

bbbbbbbbbbb

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …