Обьектын гал түймрийн хэрэг зөрчил нэмэгджээ

4c71139157401a07df375a65bd190e22

Өнгөрөгч долоо хоногт Дархан-Уул аймагт ой хээрийн нэг түймэр гарсан байна. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны 3 дугаар багийн нутаг “Баяндаваа” гэдэг газарт ойролцоогоор 5 га орчим талбайд хээрийн түймэр гарсныг унтрааж аюулгүй болгожээ. Хадлан хадах үед тракторын яндангаас оч үсэрч түймэр гарсан байх магадлалтай гэж үзэж байна.

Харин өнгөрөгч долоо хоногт Дархан-Уул аймагт обьектын гал түймрийн хэрэг зөрчил удаа дараа гарчээ. Үүнд:

2016.10.15-ний өдөр Дархан сум 15 дугаар баг Үйлдвэрийн район Бэрхийн өвөр гэх газар айлын өвөлжөөний хажууд хөрзөн, бууц уугсан байдалтай байсныг 40м байлдааны тархалт хийж галыг бүрэн унтраасан байна.

2016.10.17-ний 23 цаг 45 минутанд Дархан сум 12 дугаар баг, 16 дугаар байрны цахилгааны тунельд гал гарсан даруйд аймгийн ОБГ-ын алба хаагчид шуурхай ажиллан 313 хүнийг аврах ажиллагааг зохион байгуулж, 1.154.000.000 сая төгрөгийн хөрөнгийг авран хамгаалжээ.

2016.10.19-ны өдрийн 09 цаг 36 минутанд Дархан сум 1 дүгээр баг, Цахирын 1-13 тоотод иргэн Хүрэлсүхийн өвлийн сууцны дээвэр шатжээ. Хүний амь нас эрсдээгүй. Иргэнд учирч болох 7 сая төгрөгний эд зүйлийг авран хамгаалсан.

 2016.10.21-ны өдрийн 14 цаг 42 минутанд Дархан сумын 3 дугаар баг, Ажилчны 1-1 тоот өвлийн байшингийн дээвэр тааз шатаж байна гэсний дагуу 12 минут ажиллан бүрэн унтраасан. Иргэнд хохирол учираагүй байшинг бүрэн аварч 7 сая төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

2016.10.23-ний 00 цаг 45 минутанд Дархан сум 13 дугаар баг Альфа таун 3 дугаар  байр 3 давхрын коридорт хуучин хөргөгч шатаж байсныг унтрааж аюулгүй болгожээ. 3 -12 дугаар давхар хүртэл орц утаажилттай байсан тул орцны цонхнуудыг онгойлгож хортой утааг гаргаж агаар сэлгэх арга хэмжээ авч ажилласан байна.

2016.10.23-ний 23 цаг 12 минутанд Дархан сум 15-р баг Мангиртын 9 дүгээр хэсэг 4 дүгээр гудамж 52 тоотод таван ханатай гэр бүрэн шатаж, иргэн Б нь нас барсан байдалтай олдсон байна. Галыг бүрэн унтрааж дууссан хэдий ч дуудлага хожимдож өгсний улмаас шатлага бүрэн явагдаж 1 хүний амь нас эрсэдсэн тухай аймгийн ОБГ-аас мэдээллэж байна.

Иймд аймгийн Онцгой байдлын газраас ААНБ, иргэд та бүхнийг орон байрны галын аюулгүй байдлыг онцгойлон анхаарахыг сануулж байна.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …