Бяцхан үрийнхээ зургийг нийгмийн сүлжээнд байршуулах нь аюултай

353e1223bd2ebc54great

Америкийн хүүхдийн эмч нар нийгмийн сүлжээнд байршуулсан бяцхан хүүхдүүдийн гэрэл зургууд тэдний сэтгэцэд муугаар нөлөөлөх талтай хэмээн мэдэгдэв. Тэд шинэхэн ээж, аавуудад хүүхдүүдийнхээ гэрэл зургийг бага балчир байхад нь олны хүртээл болгохгүй байхыг зөвлөжээ. Хэрэв энэ зуршлаасаа ангижирч чадахгүй байвал үүнийгээ цөөрүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Статистик мэдээллийг харвал ээжүүдийн гуравны нэг орчим нь хүүхэд төрүүлсэн өдрөө бяцхан үрийнхээ гэрэл зургийг нийгмийн сүлжээнд тавьчихдаг аж.

Мөн эцэг, эхчүүдийн 92 хувь нь хоёр хүртэлх насны хүүхдийнхээ гэрэл зургийг найз нөхөд болон танилууддаа байнга үзүүлдэг гэнэ. Ингэхдээ хүүхдүүдээсээ урьдчилж зөвшөөрөл авдаггүй учраас тэд нь өсөж том болоод өөрсдийг нь эвгүй байдалд оруулсан гэж үзэх талтай гэдгийг хүүхдийн эмч нар өгүүлэв. Энэ нь сэтгэл санааны хүнд шархуудыг өдөөх талтай юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …