Засгийн газрын 100 хоногт- ЦЕГ, ШШГЕГ

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг болох ЦЕГ, ШШГЕГ хамтран өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын зааланд сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө. Уг хуралд ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү нар оролцов.

38ec7060042b2f32f54f3f34b6bfed0e

-ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө.

1. Цагдаагийн бичил хэсгийн байр барих, гүйцэтгэлийг эрчимжүүлж хяналт тавих ажлын хүрээнд 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 12 аймгийн 21 сумын цагдаагийн бичил хэсгийн гүйцэтгэлд хяналт тавьж ажилласнаар 19 цагдаагийн бичил хэсгийн байрыг бүрэн ашиглалтад орууллаа. Мөн Булган аймгийн Бугат сумын цагдаагийн бичил хэсгийн барилгын гүйцэтгэл 95 хувьтай, Ханги мандал боомтын цагдаагийн кобаны барилгын ажлын гүйцэтгэл 30 хувьтай байна.

2. Автомашины утааны яндан, тээврийн хэрэгслийн шилний гэрэл нэвтрүүлэх чадвар бусад бүрэн бүтэн байдлыг шалгах зорилгоор “Техникийн хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 41.379 жолоочийн зөрчлийг арилган, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийллээ. Нийслэлийн тээврийн газартай хамтран том оврын автобусны утаа, техникийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж, 20 аж ахуйн нэгжийн 827 том оврын автобусыг хамруулж, 1978 зөрчил илрүүлж, арилгуулахаар албан мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ.

3. Улаанбаатар хотын боломжит уулзваруудад баруун гар тийш эргэх эрх олгох хувилбарыг хэрэгжүүлэх хүрээнд баруун, зүүн дөрвөн замын уулзвар, Гэсэр сүм,Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэглэгээ хийх, гэрлэн дохио мэдээллийн самбар байршуулж, цаашид 48 уулзварт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

4. Жолооны үнэмлэхийг хүндрэл бэрхшээлгүй, хурдан шуурхай олгохоор Дүнжингарав үйлчилгээний төвд байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэх солих, нөхөн авах, лавлагаа гаргах, цахим шалгалт авах үйлчилгээг амралтын өдрүүдэд ч үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 6143 иргэн энэ төрлийн үйлчилгээ үзүүлээд байна. Жолооны үнэмлэхээ солиулах, нөхөн авахаар захиалга өгсөн иргэдэд тухайн хүний ажиллаж, амьдарч буй газарт нь хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлэв. Энэ үйлчилгээг ТҮЦ машин, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, ezasag.mn сайтаар дамжуулан авч болох аж.
  -ШШГЕГ дараах мэдээллийг өглөө.

1.Төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, нээлттэй, ил тод хүргэх зорилгоор хүмүүжигчдийн эрхийг хангах, цагдан хорих байрны орчин нөхцлийг сайжруулах, алба хаагчдын ажиллах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Архангай, Баянхонгор, Завхан болон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шийдвэр гүйцэтгэх албад, Сэлэнгэ аймгийн сайхан сумын Хөтөл дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэг, Хорих 429 дүгээр ангид “Нэг цонхны үйлчилгээ” үзүүлэх танхим, албаны контор, цагдан хорих байр, 6 айлын хаус хороолол, амралтын газруудыг шинээр ашиглалтад орууллаа.

2. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажлын бээлий хийх тоног төхөөрөмжийг 9 сарын 06-ны өдөр суурилуулж, өнөөдрийн байдлаар 5000 хос ажлын бээлий үйлдвэрлээд байна. Тус үйлдвэр нь цагт 40 хос, жилд 144-170 мянган хос ажлын бээлий үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Түүнчлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Орон нутгийн хөгжлийн сантай хамтран жилд 3000-3500 ширхэг модон эдлэл үйлдвэрлэх хүчин чадал бүхий тавилгын үйлдвэрийг ашиглалтад оруулав. Тус үйлдвэрт ХСИС болон Өмнөговь аймгийн сумын сургуулиас захиалга авч, 3 нэр төрлийн 90 ширхэг сурагч, багшийн ширээ сандал үйлдвэрлэжээ.
3. Жилд 12.000 хос гутал, 50.000 ширхэг арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гутлын үйлдвэртэй болсон. Энэ үйлдвэр өнөөдрийн байдлаар 5 нэр төрлийн 4330 хос гутал, 2 нэр төрлийн 7000 ширхэг тэлээ бүс үйлдвэрлэсэн байна. Уг үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнээс жишээ болгон авчирсан байсан юм.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …