Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн консорциумын 11 дэх удаагийн чуулга уулзалт БНХАУ-ын Шанхай хотод өнгөрөгч долоо хоногт болж өнгөрлөө. Энэ уулзалтад Монгол Улсаас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар эх орноо төлөөлөн оролцлоо.
Хурлаар нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өнгөрсөн арван жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлыг дүгнэж, ирэх арван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ. Хурлын үеэр Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг үүсгэсэн байгуулж, Тэргүүн ерөнхийлөгчөөр БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Янг сонгогдсон бол, харин дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын НЭМХ-ийн захирал, доктор Б.Цогтбаатарыг сонгосон байна. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын явуулж байгаа үйл ажиллагааг олон улсын түвшинд өндөр үнэлж байгаа илэрхийлэл юм.
Ийнхүү Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн консорциум Азид сүлжээ байгууллагаа анх удаа үүсгэн байгууллаа.
Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн консорциум нь эгнээндээ 80 гаруй орны 100 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам