Прокурорууд сургалтад хамрагджээ

1477290219_b71de476763c4363big

Булган аймгийн прокурорын газар Улсын Ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн зорилтыг хангах ажлын хүрээнд Булган аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал нарыг урьж “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”, “Иргэний хэргийн шүүх хуралдаанд прокурор оролцоход анхаарах асуудал” сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ.

Сургалтын үеэр прокурорууд хичээл заасан шүүгч нараас сонирхсон асуултаа, асууж харилцан ярилцсан бөгөөд цаашид шүүхэд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгдэж байгаа төрийн байгууллагын эрх ашиг хөндөгдсөн хэргийн талаархи мэдээллийг шүүхийн байгууллагаас прокурорт тухай бүр өгч байхаар тогтсон байна.

prokuror.mn

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …