“Авлигын эсрэг байгууллага, алба хаагчдын хүлээх үүрэг, эдлэх эрх”, “Ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд алба хаагч нарт сургалт явууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын дарга, Авлигтай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга нарын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн байгууллагын авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах албан хаагчдын хандлагыг тодорхойлох судалгааны ажлыг зохион байгууллаа.
Энэ ажлын хүрээнд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдал, төрийн нууц шифр харилцааны хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Жаргалсайхан, Судалгаа, дүн шинжилгээний төвийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Болор-Эрдэнэ нар Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Төв аймгийн цагдаагийн газруудад ажиллаж, “Авлигын эсрэг байгууллага, алба хаагчдын хүлээх үүрэг, эдлэх эрх”, “Ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд алба хаагч нарт сургалт явуулж, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага зохион байгуулж, авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлийн талаар ард иргэдээс болон алба хаагчдаас санал асуулга авах ажлыг зохион байгууллаа.
police.gov.mn