Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нийслэлийн салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх Монголын хүүхдийн ордонд зочилж байгууллагын удирдлага, багш ажилчидтай уулзаж анги танхим, үйл ажиллагаа зэрэгт тулгамдаад буй асуудуудлуудыг сонсож, танилцлаа. Монголын хүүхдийн ордон нь 2016-2017 оны хичээлийн жилд хуучир, ёочин, төгөлдөр хуур, лимбэ, хийл, морин хуур, шанз, ятга, цахилгаан хөгжим, бүжиг, дуулаач, драм япон хэл, англи хэл, зураг загвар зохион бүтээгчийн дугуйлангууд элсэлтээ аван хичээллэж байна. Түүнчлэн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд англи хэл, зураг, драм гар урлал, бүжиг, дуулаач, амьдрах ухаан зэрэг дугуйлангууд үйл ажиллагаа явуулж байна.