Хөлийн судас бүдүүрэх өвчин

6h4ferfcj14h6qealvmbepe4uq

Хөлийн судас бүдүүрэх өвчин нь хоёр үндсэн шалтгаантай байдаг. Нэгдүгээрт хэдэн сая жил дөрвөн хөлөөр явж байсан хүн гэнэт хоёр хөлөөр явдаг болсон. Энэ бол огцом өөрчлөлт. Хоёр хөл дээр биеийн бүх ачаалал ирэхээр доороос хүний хөлөөс буцаж байгаа цусны урсгалд их саадтай, хүндрэлтэй хүндийн хүчний эсрэг явдаг болсон. Хоёрдугаарт биеийн жингээ барихгүй хөдөлгөөнгүй болчихсон явдал.

Гол төлөв хөлөө нугалж, судаснуудаа хааж суудаг болчихсон. Урсгалыг нь удаашруулдаг. Эдгээртэй хамгийн гол холбоотой. Үүнээс болоод судасны хананы, хавхлагийн дотоод бүтцийн өөрчлөлт бий болно. Хөлийн судас бүдүүрэх өвчний эхний шатанд арьсанд өөрчлөлт ороогүй, шарх гараагүй харьцангүй гайгүй байдаг. Яагаад судас өргөсдөг вэ гэхээр хөлийн венийн судас дотуураа хавхлагтай байдаг. Хүний хөлөнд ясаа дагаад гүнийн том венийн судас байна.

Түүнээс хөлөөр буцаж ирж байгаа судасны цусны урсгалын 80,90 хувь нь явдаг.  Бидний яриад байгаа арьсан дор байгаа өнгөц өргөсдөг вениэр 10 гаруй хувь нь л буцаж ирдэг. Гол ачаалал нь гүндээ байдаг. Энэ хоёр венүүд хоорондоо холбох венүүдтэй байдаг. Дотор талын судаснууд өргөсдөггүй. Зөвхөн гадна талын судсанд өргөсөлт байна.

Энэ  судсыг авахад хөлийн цусан хангамж муудна гэж байхгүй.  Харин гүнийхээ ясны дагуу явж байгаа том үндсэн урсгалаараа цус нь буцаж ирнэ.
Харин венийн судас яагаад өргөсдөг вэ гэвэл венд багаа хавхлага цусыг буцааж доош нь явуулахгүй, зөвхөн дээш нь явуулж байх үүрэгтэй байдаг.

Гэтэл энэ хавхлаг удаан хугацаагаар босоо байснаас юм уу төрөлхийн гэмтэлтэй, эсвэл хөдөлгөөн багатай байснаас болоод төрөлхийн бага зэргийн өөрчлөлт нь  ихэссэнээс болоод буцаад цусаа доош нь алддаг болчихдог.Үүнээс болоод венд илүү их цус хуримтлагдаж, венийн судас өөрөө өргөсч эхэлдэг. Өргөсөхөөр венийн судасны хавхлагууд ажиллагаагүй болдог.

Энэ нь хүндэрвэл тэжээлийн дутагдалаас болоод шарх үүсдэг. Судас өргөссөн тохиолдолд эхний шатанд нь гадна талын венийн судсуудыг дарах оймс , боолт хэрэглэж болдог.  Мөн хөлөө сайн амрааж байх ёстой. Жингээ багасгаж шингэн сайн ууж байх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд хөлийн судас өргөсөх нь түгээмэл өвчин.

Ялангуяа эмэгтэйчүүдэд их тохиолддог. Үүнээс сэргийлэхийн тулд зөв амарч байх ёстой. Байгаль дээр амьтад маш их хэвтэж зөв амарч чаддаг. Үүнтэй адил хүн ч гэсэн өдөржин босоо явахынхаа хажуугаар хөлөө сулладаг, амардаг, аль нэг юман дээр ширээн дээр ч юмуу хөлөө гаргаж тавиад сайн сулладаг байх хэрэгтэй. Жингээ барьж, хөдөлгөөнтэй бай. Энэ нь ямар нэг эрсдэл байхгүйгээр бүрэн эмчилж болдог өвчин юм.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …