Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэдэг явдлыг таслан зогсооно

654654_500x500

 Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 зүйл хэсэгт заасан 374 хэрэгт 403 иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан болох нь тогтоогджээ. Мөн эрүүгийн 93 хэрэгт сэжигтэн, яллагдагчийн гэм буруутайг нотлох баримтаар тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бол эрүүгийн 139 хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорт шилжүүлсэн байна.

Үүнээс харахад хэрэгсэхгүй болгосон хэрэг нь шүүхэд шилжүүлсэн хэргээс 33 хувиар их байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг сайн шалгаж үзэлгүй үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэсэн үг юм.

Тиймээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, эрүүгийн хэрэг үүсгээд дарамталдаг, нэг талыг барьж шалгадаг, танил талдаа үйлчилдэг, хууль зөрчдөг, олон арван сар шалгадаг явдлыг таслан зогсоож, хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэж үзлээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …