Бидний ихэнх нь өөрсдийгөө бусдаас илүү ухаалаг гэдэгт итгэж, баттай болгохын тулд тест бөглөдөг. Тэгвэл ухаантай хүмүүсийн нийтлэг зан чанарыг судлаачид тодорхойлсон байна.
Та өөрийгөө төрөлхийн ухаалаг нэгэн гэдгийг батлахыг хүсвэл дараах судалгаанд анхаарлаа хандуулна уу.
Харин эдгээр зан чанар танд байхгүй бол одооноос өөртөө төлөвшүүлж яагаад болохгүй гэж!
Ууган хүүхэд бол:
Ууган хүүхдүүд ихэвчлэн ухаалаг байдаг гэдэг нь нотлогдсон байна. 2007 оны судалгаагаар үүний шалтгаан нь генетикээс шалтгаалдаг ажээ.
Хөгжмийн авъяастай бол:
4-6 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүтэн сар хөгжмийн хичээл заасны дараа эрс өөрчлөгдсөн байна.
Тамхи татдаггүй бол:
18-21 насны 20000 залуусыг хамруулсан судалгаа 2010 онд явагдсан байна. Уг судалгаанд тамхи татдаг залуусын сэтгэх чадварын түвшин дунджаар 94 байсан бол татдаггүй залуусынх 101 байсан ажээ.
Туранхай бол:
Эрүүл бие бол эрүүл саруул ухааны илрэл. Францын 2006 оны судалгаагаар ой тогтоол шалгахаар үг цээжлүүлжээ. Энгийн хүмүүс нийт үгийн 44%-г эргэн санаж байсан бол туранхай хүмүүс 56%-г санаж байжээ.
Солгой гартай бол:
Солгой гартай хүмүүсийн сэтгэхүй баруун гартнуудаас илүү хөгжсөн байдаг гэдэг нь судалгаагаар нотлогдсон байдаг.
Мансууруулах бодис хэрэглэдэггүй бол:
Мансууруулах бодис хэрэглэх нь сэтгэх чадварын түвшинг ихээхэн бууруулдаг гэдэг нь батлагджээ.
Муур тэжээдэг бол:
2014 явуулсан нэгэн сонирхолтой судалгаагаар муур тэжээдэг хүмүүс нохой тэжээдэг хүмүүсээс илүү ухаалаг байдаг гэдэг нь нотлогджээ.
Өндөр бол:
Сургуулийн өмнөх насны 3-аас дээш насны хүүхдүүдийг хамруулсан судалгаагаар өндөр биетэй хүүхдүүд илүү ухаалаг гэх хариу гаржээ.
everyday.mn