Шоколад хүний сэтгэл санааны байдалд чухам ямар аргаар нөлөөлдгийг мэдэхээр Австралийн эрдэмтэд судалгаа явуулсан байна. Ингээд тэд шоколадан бүтээгдэхүүнүүдийг антидепрессантын хувиар хэрэглэх хэрэггүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтдийн олж мэдсэнээр шоколад сэтгэлийн хямралт байдлыг улам даамжруулдаг аж. Туршилтын явцад оролцогчдыг хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлэгт шоколадгүйгээр амьдарч чаддаггүй хүмүүсийг багтаасан бол нөгөө хэсэгт сэтгэл санаагаа шоколад идэж дэмждэг хүмүүс багтав.
Эхний бүлэгт багтсан хүмүүсийн таатай мэдрэмжүүдийг шоколад хангахын зэрэгцээ уураг тархин дахь допамины хэмжээг тэнцвэржүүлж байсан гэдгийг судлаачид онцлов. Харин хоёр дахь бүлэгт багтсан хүмүүс хямралт байдал болон стрессээс хамгаалах найдвартай зүйл хэмээн шоколаданд хандаж байсан гэнэ.
Мөн судалгааны явцад шоколад нь түр зуурын үйлчилгээтэй эд бөгөөд дараа нь тухайн хүний сэтгэл санааны байдал дахиад мууддаг гэдэг нь тогтоогдсон байна. Тийм учраас мэргэжилтнүүд сэтгэл санааны хямралт байдлыг үгүй хийх зүйлээр шоколад агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг ашиглаад нэмэргүй гэж мэдэгдэв.
Эх сурвалж www.wikimon.mn