Кампучи улсад ISO/IEC 17065 стандартын сургалтад хамрагдлаа

be65d4cd6d9e64c0ecf20ad0156d8a4d

Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Оюунчимэг, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Чимгээ нар APLAC/PTB-ийн мэдлэг хуваалцах хөтөлбөр(SANAP)-ийн хүрээнд Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагаа /PAC/-ны байгууллага болон Германы Физик Техникийн хүрээлэн/PTB/-гээс хамтран Кампучийн Вант Улсын нийслэл Пномпеньд зохион байгуулагдсан  “ISO/IEC 17065:2012  “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага” стандартын сургалтад 2016 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд хамрагдлаа.
Тус сургалтад Америкийн үндэсний стандартын байгууллага(ANSI)-ын ахлах ажилтан Реиналдо Фигуэирэдо  болон Энэтхэгийн баталгаажуулалтын байгууллагын үндэсний итгэмжлэлийн байгууллага(NABCB)-ын ажилтан Шовха Хедже нар  хичээл заалаа. Реиналдо Фигуэирэдо  нь Олон улсын итгэмжлэлийн форум(IAF)-ын ижил түвшний үнэлгээний мэргэжилтэн, ISO/CASCO-ийн 29 дүгээр ажлын хэсгийн гишүүн бөгөөд ISO/IEC 17065 стандартыг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Шовха Хедже нь   ISO/IEC 17065 стандартаар PAC-ийн ижил түвшний үнэлгээний мэргэжилтэн, ISO/IEC 17065, 17067 стандартын сургалтыг баталгаажуулалтын байгууллагад зориулан явуулдаг, 30 гаруй жил Энэтхэгийн тохирлын үнэлгээний салбарт ажиллаж буй дадлага туршлагатай сургагч багш юм.
Энэ сургалтанд 17 орны 33 ажилтнууд хамрагдсан ба  Кампучийн Итгэмжлэлийн байгууллага нь  сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан.
Сургалтын агуулгад ISO/IEC17065:2012 стандартаас гадна ISO/IEC17067:2013 стандарт,  баталгаажуулалтын схемийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл багтсан байв.
Сургагч багш нар болон суралцагсад өөрсдийн итгэмжлэлийн байгууллагын баталгаажуулалтын итгэмжлэлийн туршлагаас  хуваалцсан, дасгал ажил, практик тохиолдлуудыг түлхүү оруулсан үр дүнтэй сургалт боллоо.
14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …