2016 оны 10 сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг Дарга С. Насанбат, Дархан-Уул аймгийн Аж Үйлдвэрийн Паркын ТУЗ-ийн дарга асан Г.Ганбат нар “KOICA” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин Төлөөлөгч хатагтай Пак Сү Ёнтой уулзалт хийлээ. Уулзалтаар Дархан-Уул аймгийн хөрөнгө оруулалт, тэр дундаа Үйлдвэр Технологийн Паркийг барьж байгуулахад “KOICA” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас техник, эдийн засгийн дэмжлэг авах боломжийн талаар ярилцсан юм. Одоогийн байдлаар Дархан-Уул аймагт тус байгууллагаас гурван төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд бүгд амжилттай явагдаж байгаа талаар хатагтай Пак Сү Ён уулзалтын үеэр онцолж байлаа. Уг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Дархан-Уул аймгийн удирдлагууд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа энэ өдрийн уулзалтын үеэр илэрхийлж байсан юм.
Уулзалтын үр дүнг товчлон хүргэхэд Үйлдвэр Технологийн Парк барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх тал дээр Сангийн Яамаар дамжуулан хүсэлтээ ирүүлэхийг зөвлөж, ҮТП-д ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжилтэн сургах тал дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.
darkhan.gov.mn