“Хиймэл нойр булчирхай” тун удахгүй хэрэглээнд нэвтэрнэ

Чихрийн шижин нь эхний үедээ дархлааны системийг дарангуйлж, инсулин боловсруулдаг эсийг андуурч устгадаг. Ингэснээр хүний бие хоол хүнснээс глюкозыг ялган авч, шингээж чадахаа больдог байна. Үүний улмаас бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх зэрэг шинж тэмдэг илэрч ухаан алдах, улмаас үхэх аюултай. Нойр булчирхайн өвдөлт нь маш хурц хүнд хэлбэрээр мэдрэгддэг.

width2x_uwmprsr0onykwr2

Сахарын хэрэглээ, зөв зохистой хооллолтоос үүдэлтэй энэхүү өвчин нь дэлхийд нэлээд залуужиж байгаа бөгөөд хүний биед нэг л өөрчлөлт өгсөн бол насан туршдаа хянаж амьдрахаас өөр гарцгүй байдаг өвчин юм. Гэхдээ монгол арга ухаанд хоол хүнсээр дамжуулан эмчлэх олон арга байдаг.

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй, 14-ээс дээш насны өвчтний цусан дахь сахарын түвшинг хянаж, инсулинээр хангах зориулалттай “хиймэл нойр булчирхай”-г Medtronic компани бүтээжээ.

Харин MiniMed 670G төхөөрөмж нь таван минут тутамд хүний цусан дахь сахарын хэмжээг тодорхойлж, шаардлагатай үед инсулинаар хангаж, тогтвортой байлгах үүрэгтэй.

Инсулиныг нойр булчирхай боловсруулж, тараадаг учир энэхүү төхөөрөмжийг “хиймэл нойр булчирхай” гэж нэрлэжээ.

“Хиймэл нойр булчирхай”-г нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй 123 өвчтөнд туршихад төхөөрөмжийн эргэн тойрон дахь арьс бага зэрэг улайж, цочирдсоноос өөр сөрөг нөлөө үзүүлээгүй гэнэ.

Энэхүү төхөөрөмж 2017 оны эхний улиралд худалдаанд гарна.

Чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэр нь өвчлөлийн дэлхийн хүн амын 5-10 хувьд тохиолддог. Дэлхийн хэмжээнд жил бүр 80,000 хүүхэд нэдүгээр хэлбэрийн чихрийн шижингээр өвчилдөг байна. Дөнгөж илэрч байгаа энэ үед нь сайн хяналт хэрэгтэй. Харин үүнийг хүн төрөлхөтөний шинэ бүтээлээр шийдэж байгаад баяртай байна. Олон сая өвчилсөн хүний амин хэрэгцээ болно хэмээн итгэж байна.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …